Сургалтын албаны танилцуулга

СУРГАЛТЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

АӨСҮТөвийн дэргэдэх Сургалтын алба нь Эрүүл мэнд, Нийгэм хамгааллын сайдын 2000 оны 156 дугаар тоот тушаалыг үндэслэн АӨСҮТөвийн захиралын 2004 оны 49 тоот тушаалаар байгуулагдсан бөгөөд эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг  дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв нь  Монгол улсын хэмжээнд арьс гоо засалч эмч нарыг бэлтгэх, түүнчлэн АШУҮИС, Этүгэн их сургууль, Монос, “АЧ” АУИС зэрэг эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн бэлтгэх сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлын бааз түшиц эмнэлэг нь юм.

Сургалтын үйл ажиллагаа:

  • “Арьс судлал” үндсэн мэргэшил олгох сургалт
  • “Арьсны сувилахуй” төрөлжсөн мэргэшлийн сургалт
  • Мөөгөнцрийн лаборант бэлтгэх сургалт
  • Хөдөө орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд цогц сургалт семинар
  • Олон улсын мэргэжилтэн, эмч нарын хамтарсан ажлын байрны сургалт семинар
  • Дотоодын тасралтгүй сургалтуудыг зохион явуулж байна.

Сургалтын алба нь эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тасралтгүй сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэн номын сангийн үйл ажиллагааг эрхэлж байна.

                         ...Дэлгэрэнгүй

Share: