Үйлдвэрчний эвлэлийн хорооний танилцуулга

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны товч танилцуулга

Тус төвийн ҮЭ-ийн орон тооны бус хороон ь 1992 онд байгуулагдсан.  Хууль зүй дотоод хэргийн яаманд 1995 онд бүртгүүлж 571 тоот гэрчилгээ авсан. Мөн онд Тамга тэмдэгтэй болсон. Өмнө нь ажиллаж байсан ҮНХороо нь Засгийн газрын тогтоолоор байгууллага 2 салахад данс болон бусад хэрэгслэлүүдийн хамт өнгөний өвчний салбарыг дагаж ХӨСҮТөвтэй нийлсэн байна. Одоо манай хороо нь 132 гишүүнтэй тус өвийн нийт 143 ажиллагсад байдаг. Эмч 40, сувилагч 46, бусад ажиллагсад 52 нийт гишүүдийн 80  гаруй хувь нь эмэгтэйчүүд , өрх толгойлсон эмэгтэй 15 байна.

Тус хороо нь жил бүр захиргаатай 1-2 жилийн хугацаагаар хамтын гэрээг байгуулан ажиллаж байна.

Эрхэм зорилго: Хамт олон доторхи эв нэгдлийг хнгах, үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,  гишүүд ажилчдын эрх ашгийг хамгаалах, гишүүн байхын ач тусыг ажилчиддаа ойлгуулж ажилллах нь БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО юм.

Тус хороо нь анх байгуулагдаж байхдаа 56 гишүүнтэй байсан бол одоо нийт ажиллагсдын 95,6% нь МҮЭ-ийн гишүүн болсон байна. Жил бүр гишүүнчлэл нэмэгдсээр ирлээ.

Ажиллагсдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, хамт олонд МҮЭ-ийн байр суурь, гишүүн байхын давуу талыг мэдрүүлэхийн тулд байнга анхааран ажиллаж удирдлагын багын гишүүнээр хороон дарга байх ёстой гэдгийг удирдлагад ойлгуулснаар 19 жил тасралтгүй удирдах багын бүрэлдэхүүнд орж ажиллалаа. Одоо ажиллаж байгаа хороо нь 3 тэргүүлэгчидтэй. Үүнд:

1. Шархүүгийн Мягмаржав – Хороон дарга 1992 онд сонгогдсон.

2. Ц.Тунгалаг тэргүүлэгч – Цалингийн нягтлан бодох 2009 онд сонгогдсон.

3. Ө. Ариунаа тэргүүлэгч – Сувилахуйн арга зүйч 1998 онд сонгогдсон.

4. Ч. Батгэрэл – 2016 онд сонгогдон ажиллаж байна.

Одогооор 5 хүний бүрэлдэхүүнтэй хороо ажилладаг.

Share: