Сувилагч бүр судлаач онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа

2019.04.18нд сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд "Сувилагч бүр судлаач" онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Нийт 10 илтгэл хэлэлцэгдсэнээс:
Тэргүүн байрыг Поликлиникийн ахлах сувилагч Б.Батцэцэг, сувилагч Г.Отгон нарын 2015-2018 онд "Харшлын урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдсан байдлыг судалсан нь", дэд байрыг Клиникийн 1-р тасгийн ахлах сувилагч Ш.Ганчимэг, сувилагч Н.Оюунзул, Б.Уранчимэг, Б.Пунсалмаа нарын "Арьсны архаг өвчтэй үйлчлүүлэгч нарт гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох нь", гутгаар байранд Клиникийн 2-р тасгийн сувилагч Р.Янжинлхам, Т.Цэндмаа нарын "Хэсэг газрын эмчилгээнд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн байдалд хийсэн судалгаа" тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Share: