Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа

2019 оны 04 сарын 12-ны өдөр СБД-ийн 11-р хорооны хэсгийн ахлагч нар болон иргэдэд манай төвийн Сувилахуйн албаны дарга Ө.Ариунаа, Тархвар судлаач эмч Б.Сарантуяа, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Г.Пүрэвжаргал нар “Гар угаах”, “Гарын ариун цэвэр сахих сахихын ач хопбогдол” , “Ундны ус хадгалах болон зөөвөрлөх стандартын шаардлага хангасан савны хэрэглээ, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт” сэдвүүдээр тус тус мэдээлэл бэлтгэн хүргэлээ. Мөн Black Box төхөөрөмж ашиглан гараар халдвар хэрхэн дамжихыг иргэдэд биечлэн үзүүллээ.
“Аргил-Сувд” ХХК-ийн мэргэжилтэн Мөнх-Эрдэнэ стандартын шаардлага хангасан ундны усны савны танилцуулга хийж сургалтанд идэвхитэй оролцсон 2 хүнд бүтээгдэхүүнээ бэлэглэлээ.
Share: