Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

Улсын хэмжээнд амбулаториор 200,034 хүн үйлчлүүлсний 21,117 нь ТТӨ буюу 10.6%-ийг эзэлж, 10,000 хүн амд 68.9 тохиолдол байгаа ба босго үзүүлэлтээс давж, дэгдэлтийн хэмжээнд хүрсэн байна. ТТӨ-тэй нийт тохиолдлын 82.9% нь 15, үүнээс 64.6%-ийг 4 хүртэлх насныхан эзэлж байна. Архангай (16.5), Баян-Өлгий (10.6), Дорноговь (19.1), Дорнод (15.6), Дундговь (17.3), Завхан (10.6), Орхон (17.8), Өвөрхангай (13.9), Өмнөговь (12.1), Төв (18.1), Увс (12.7), Ховд (10.9) Хөвсгөл (10.7) аймгууд, Багануур (14.8), Сонгинохайрхан (10.6) дүүргүүдэд ТТӨ-ий амбулаторид эзлэх хувь 10-аас дээш хувьтай байна.
Улсын хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлагын 27.3%, Улаанбаатар хотын 8 дүүргийн дуудлагын дундаж 57.3%, аймгуудын дундаж 33.4%, ЯТТ-ийн дуудлагын 8.4% нь ТТӨ шалтгаантай байна.  Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор АЗЦХХ-тай эмчлүүлэгсэд 23.6%-ийг эзэлж, тэдгээрийн 80.5%-ийг 4 хүртэлх, үүнээс 35.6% нь 0-11 сартай хүүхэд байна.

Share: