"Эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг хангах нь" сургалт зохион байгууллаа.

Клиникийн 3-р тасаг болон Тархвар судлаач Б.Сарантуяа нар хамтран "Эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг хангах нь" сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтанд эмнэлгийн аюулгүй байдлыг ханган ажиллах зорилгоор нийт ажилчдыг хамруулав. Сургалтын үеэр Тархвар судлаач Б.Сарантуяа "Өртөлтөөс өөрийгөө хамгаалах, өртсөн тохиодолд авах арга хэмжээний тухай", Клиникийн 3-р тасгийн эрхлэгч Н.Сугармаа "Харилцаа ба хэцүү үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцах" сэдвээр тус тус мэдээлэл бэлтгэн танилцууллаа.

Share: