Нээлттэй ажлын байрны зар

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн
Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлын сонгон шалгаруулалтанд оролцох хүмүүсийн бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн 1-р маягт  /3*4 цээж зураг- 1% зураг наагдсан/;
  • Төгссөн их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар /Нотариатаар баталгаажуулах/;
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажуулах/;
  • Эрдмийн болон мэргэжлийн зэргийн үнэмлэхтэй бол хуулбар /Нотариатаар баталгаажуулах/;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан гэрчилгээтэй бол хуулбар /Нотариатаар баталгаажуулах/;
  • Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар баталгаажуулах/.

 

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролын бакалавр түүнээс дээш;
  • Их эмч, эрх зүйч, санхүү нягтлан бодогч, эдийн засагч;
  • Удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх;
  • Хамт олныг удирдан зохион байгуулах;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Үр дүнд чиглэсэн менежментийг хэрэгжүүлэн ажилладаг байх;
  • Стратегийн ба үйл ажиллагааны төлөвлөлт хийх, тайлагнах;
  • Ажил хэрэгч;
  • Шудрага, зарчимч байх;
  • Бусдыг манлайлах;
  • Оновчтой зөв шийдвэрлэх чадвартай байх;
  • Ачаалал даах;
  • Ёс зүйтэй;
  • Байгууллагын болон хувь хүний нууц хадгалах;
  • Хууль дээдлэх;
  • Захирах, захирагдах ёсыг хэлбэрэлтгүй дагах;
  • Хариуцлага хүлээх.

 

Дээрх баримт бичгийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний дотор Арьсны өвчин судлалын үндэсний төвийн 302 тоотод Хүний нөөцийн менежер Б.Есүхэй ажлын өдрүүдэд 08:30 цагаас 16:30 цагийн хооронд хүлээн авна.

Холбоо барих утасны дугаар: 9906-7006. 

Share: