Залруулга

ЗАЛРУУЛГА

Дэлхийн монголчууд вэбсайт дээр манай байгууллагын талаар гаргасан бодит бус мэдээллийн талаар дараах залруулгыг үүгээр хүргүүлж байна.

  • Тус төвд МХЕГ, ЭМДГ-аас төлөвлөгөөт 2020 оны ээлжит шалгалт энэ сарын 22-ноос 30-ны өдрүүдэд явагдаж байгаа болно.
  • Шалгалтаар Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл ахуйн тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон бусад хууль тогтоомжын хэрэгжилтийг шалгах зорилго бүхий удирдамжыг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаар батлуулан (2020.03.05 №02-01/92) хяналт шалгалтын ажиллагааг удирдамжид заасан шалгуурын дагуу шаардлагатай албан тушаалтан болон тасаг нэгжийн холбогдох хүмүүсээс тайлбар авч нягтлаж, зарим бичиг баримтын иж бүрдэл тулгалтыг хийж ажиллаж байна.

Дээрх вэбсайтад манай байгууллагын талаар нийтлэгдсэн утга агууллаггүй мэдээ мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Share: