SEALY брэнд 83.4 сая төгрөгийн үнэ бүхий 44 ширхэг матрасс хандивлав:

Sealy брэнд Монгол дахь салбарынхаа 5 жилийн ойг тохиолдуулан Sealy Mongolia–Пи Жэй Брос компанийн санаачлагаар Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн хүүхдийн тасгийн бүх орны хуучин матрасснуудыг сольж тусгай зориулалтын 83,4 сая төгрөгийн үнэ бүхий 44 ширхэг Sealy Childhood загварын матрасснуудыг хандивлалаа. Тус загварын матрасснууд нь нурууны эрүүл мэндийг дэмжих олон жилийн эдэлгээнд суулт өгдөггүй титанаар хийгдсэн пүршнүүдтэй ба нян бактер тоосны хачигны эсрэг тусгай патентлагдсан хамгаалалт бүхий өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн юм.
Хандивын ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Эдийн засаг санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ, АӨСҮТ-ийн Захирал Ц.Уранчимэг, Sealy брэндийн Ази Номхон Далай, Австралийн бүс хариуцсан Захирал Simon Dyer, Sealy Mongolia-Пи Жэй Брос ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Л.Пэрэнлэйжамц, болон тус эмнэлэгт үйлчлүүлэгчид, ажилтан албан хаагчид, бусад зочид төлөөлөгч нар оролцлоо. Тухайн нян бактер, тоосны хачигны эсрэг тусгай хамгаалалттай бүтээгдэхүүнүүд нь арьс өнгөний эмчилгээ үйлчилгээ авч байгаа олон мянган бяцхан хүүхдүүдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Sealy брэндийн удирдлагууд ёслолын үеэр илэрхийлж байсан юм. ЭМЯ-ны мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ энэхүү матрасс нь хүний эрүүл мэндэд ач тустай, нян бактер үржүүлдэггүй зэрэг давуу талуудаараа эмнэлгийн орчинд тохиромжтой бөгөөд АӨСҮТөв нь анхдагч болж байгаа нь эрүүл мэндийн салбарын бусад эмнэлэгүүд ч мөн энэхүү матрассыг ашиглах цаг ойрхон байгааг хэлсэн юм.

Share: