Яаралтай тусламж шаардлагатай үйлчлүүлэгчийн аюулгүй байдал сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.

2019.09.13нд "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр"-ийг угтаж Поликлиникийн тасаг Яаралтай тусламж шаардлагатай үйлчлүүлэгчийн аюулгүй байдал сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөг нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах, түүнд учрах хор хохирлыг бууруулахад юуг анхаарах талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлэл, мэдлэг олгох зорилготой.
Тус өдөрлөгөөр үйлчлүүлэгчийн болон яаралтай тусламжийн үеийн аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, Яаралтай тусламж шаардлагатай үйлчлүүлэгчийн аюулгүй байдал сэдвээр жүжигчилсэн тоглолт хийж үзүүллээ.

Share: