ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГУЙ БАЙДЛЫН ӨДӨР

Өнөөдөр 2019.09.17-ны өдөр

"#Үйлчлүүлэгчийн_аюулгүй_байдлын_Дэлхийн_өдөр” тохиож байна. 

#Арьсны_өвчин_судлалын_үндэсний_төв#Эрүүл_мэндийн_даатгалын_ерөнхий_газартай хамтран үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор хэвтэн эмчлүүлэгчиддээ сургалт зохион байгууллаа. Сургалтаар Тархвар судлаач Б.Сарантуяа “Black box ашиглан үйлчлүүлэгчдийн гарын эрүүл ахуйг өөрсдөөр нь үнэлүүлэх” үзүүлэх сургалт, “Гарын эрүүл ахуй ба гараар дамжих халдвар”, Чанарын албаны дарга Д.Батцэцэг “Өвчтөний аюулгүй байдалд үйлчлүүлэгчийн оролцоо”, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээний чанарын хэлтэсийн ахлах мэргэжилтэн Б.Баярболд “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль журам, Иргэдэд зориулсан мэдээлэл”, Эм зүйн албаны дарга Э.Болорцэцэг “Эмийн чанарын аюулгүй байдалд – Иргэн хүний оролцоо” зэрэг сэдвүүдээр тус тус лекц уншиж, үйлчлүүлэгчдийн сонирхсон асуултанд хариулсан ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.

Share: