Дуудлага худалдаа

                                                                                                       Төрийн өмчийн бодлого зохицуулалтын  газрын 2019 оны 06                       

 сарын 18-ны өдрийн 269 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

                         ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 269  дүгээр тогтоолын дагуу

Volkswagen, Transporter маркийн тусгай зориулалтын автомашин-ыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

  1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлага худалдааны хэлбэр

Нээлттэй

Гэрээний зүйл

Герман улсад 2001онд  үйлдвэрлэсэн, Volkswagen, Transporter маркийн тусгай зориулалтын автомашин,  Монгол улсад 2011 оны 08 сарын 16 орж ирсэн, орж ирээд 8 жилд ашиглагдсан, В.2461 хөдөлгүүрийн багтаамжтай,  WV2ZZZ70Z1H038599 арлын дугаартай,цагаан өнгөтэй, 5322УНР улсын дугаартай, одоогийн  байдлаар явах эд ангийн гэмтэлтэй, 4 дугуй солих, урсгал засвар хийх шаардлагатай 

Дуудлага худалдаа болох хугацаа

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн  11.00 цагт

Дуудлага худалдаа болох газар

Арьсны Өвчин Судлалын Үндэсний төвийн хурлын зааланд

Худалдах доод үнэ

Volkswagen, Transporter маркийн тусгай зориулалтын автомашиныг худалдах доод үнэ 2,000,000 төгрөг /Хоёр сая төгрөг/

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 25% буюу 500,000 төгрөг /Таван зуун мянган төгрөг/

Ялсан этгээдийг тогтоох журам

Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч хуулийн этгээдАрьсны өвчин судлалын үндэсний төвийн кассанд тушаах

  1. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2019 оны 10 дугаар сарын 17 ны өдрийн 10 цаг хүртэл АӨСҮТөвийн 3 давхарт 304 тоот өрөөнд бүртгэнэ

Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв хаяг: СБДүүрэг 11 дүгээр хороо цагдаагийн гудамж 78, АӨСҮТ-ийн өөрийн байранд 3 давхарт 304 тоот өрөөнд хүлээн авна.Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

  1. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн өөрийн байранд СБД, 11 хороо, цагдаагийн гудамж 78 хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 11350269 утсаар авна уу.

 

Share: