Дэлхийн эмч нарын баяр

Дэлхийн анагаах ухааны салбарт хамгийн анх 1842 оны гуравдугаар сарын 30-нд анх удаа өвчтөнийг бүрэн нойрсуулж, мэс засал хийжээ. АНУ-ын Жоржия мужийн Жефферсон хотод мэс заслын эмч Крауфорд Лонг өвчтнийхөө хүзүүний хавдрыг авахын тулд унтуулгын аргыг анх туршсан байна.

 

Крауфорд Лонг анх удаа өвчтөнд унтуулгын арга хэрэглэсэн өдрийг бэлгэдэн АНУ-ын эмч Чарльз Алмондын эхнэр Еудора Браун Алмонд 1933 онд анх удаа Эмч нарын өдрийг тэмдэглэх санал гаргажээ.
 

Share: