Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

Томуу, ТТӨ-ний мэдээ:
Улсын хэмжээнд 4-р долоо хоногийн байдлаар амбулаториор 186,005 хүн үйлчлүүлсний 18,229 нь ТТӨ буюу 9.8%-ийг эзэлж, 10,000 хүн амд 59.5 тохиолдол байгаа ба босго үзүүлэлтээс давж, дэгдэлтийн хэмжээнд хүрсэн байна. ТТӨ-тэй нийт тохиолдлын 79.5% нь 15, үүнээс 57.7%-ийг 4 хүртэлх насныхан эзэлж байна.
Архангай (15.8), Баян-Өлгий (14.4), Баянхонгор (12.7), Булган (11.0), Говь-Алтай
(11.5) Дорноговь (13.0), Дундговь (13.9), Завхан (25.3), Өвөрхангай (12.2), Өмнөговь (14.4), Сэлэнгэ (11.2), Төв (14.7), Увс (12.0), Ховд (16.5), Хэнтий (11.7) аймгууд ТТӨ-ий амбулаторид эзлэх хувь 10-аас дээш хувьтай байна.
Улсын хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлагын 21.7%, Улаанбаатар хотын 9 дүүргийн дуудлагын дундаж 35.5%, аймгуудын дундаж 31.3%, ЯТТ-ийн 5.2% ТТӨ-ий шалтгаантай байна.
Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор АЗЦХХ-тай эмчлүүлэгсэд 21.0%-ийг эзэлж, тэдгээрийн 66.6%-ийг 4 хүртэлх, үүнээс 32.0% нь 0-11 сартай хүүхэд байна.
9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон УХТЭ, ТТАХНЭ,ТЗНЭ Цэргийн төв эмнэлгүүдэд 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 720 хүүхэд хэвтэн эмчлүүлж
байгаагаас АЗЦХХ нь 83.6% (602)-ийг эзэлж, нэмэлтээр дэлгэсэн ор байхгүй ба хүүхдийн орны ачаалал хэтрээгүй байна.
ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид ирүүлсэн нийт сорьцын 58 (28,1%)-д томуугийн A(H1N1)pdm09, 13 (6,3%)-д A(H3N2) дэд хэвшинжийн вирүс тус тус илэрсэн. Мөн хүн амын дунд АЗСВ, риновирүс, аденовирүс, короновирүс тус тус орчилд байна.
Улсын хэмжээнд ТТӨ, АЗЦХХ-ын өвчлөл нэмэгдэн, оргил үедээ хүрч, бага насны хүүхдүүд ялангуяа 5 хүртэлх насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан илүү өртөх, үгдэрч хүндрэх эрсдэлтэй байна. Сэргийлнэ үү!

 

Эх сурвалж : https://www.facebook.com/permalink.php?story_fbid=810883899260970&id=251721755177190

Share: