Аварга тосон сувилал

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Улаанбаатар хотоос 280 км зайтай орших эмчилгээний нуур, хар, шар шаврын орд, маш гүнээс гарч байгаа хүхэрт хүчилтөрөгч болон бусад нэгдлүүдийг агуулсан рашааны ундрагатай энэхүү газар нутагт тус төв нь ЭМЯамны 2004 оны 06-р сарын 21-ны өдрийн 3/1740 албан тоотоор “ Арьсны өвчнийг эмчлэх сувилалыг батлагдсан төсөв, орон тоондоо багтааж үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөнөөс давсан хөрөнгөөр улирлын чанартайгаар зохион байгуулах “ гэж зөвшөөлрөл олгосны дагуу арьсны архаг өвчтэй хүмүүсийг эмчилж, сувилах  зорилгоор тус сумын засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 27 тоот шийдвэрээр 1 га газрыг 15 жилийн хугацаатай эмчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр  шйидвэрлүүлж анх 25 ортойгоор үйл ажиллагаа эхэлсэн.  
2004-2006 онуудад 25-30 ор, 2007-2010 онуудад 50ор 2011-2012 онд 58 ортойгоор төвийнхаа орондоо тохируулж нийт 6 ээлж, нэг ээлжинд 2 эмч, 2 сувилагч, 2 асрагч, жолооч, няравыг өөрийн ажилчдаас гаргаж орон нутгаас гэрээгээр тогооч, туслах тогооч, зөөгчийг авч ажиллуулж байна. 
2004 онд 289, 2005 онд 281, 2006 онд 298 , 2007 онд 323, 2008 онд 326, 2009 онд 403,  2010 онд 351, 2011 онд 268, 2012- онд 279 онд  хүн хүн тус тус сувилуулсан байна.  
Аварга тосон сувилалд эмчлэгдсэн өвчтөний дахилтын тоог өвчний олон улсын ангиллаар нь сувилалд эмчлүүлэхээс өмнөх үе, сувилалд эмчлүүлсний дараах үетэй харьцуулбал: Сувилалд эмчлүүлэхээс өмнө өвчний сэдрэлт жилд дунджаар 2.4±0.25 байсан бол  сувилуулсаны дараа 0.59±0.05 болж буурч үнэн магадлалын зөрүү p
Тус клиник сувилалынхаа үйл ажиллагааг жилээс жилд өргөтгөж сүүлийн жилүүдэд 2 тусгай өрөө бүхий дотроо 00-той байр, худаг, зориулалтын хоолны заал, сэндвичэн ариун цэврийн газар, үйлчлүүлэгчидийн тав тухтай тохилог орчинг бүрдүүлэх зорилгоор зам тавих, хүүхдийн тоглоомны талбай барих зэрэг тохижилтын ажлуудыг хийсэн болно.

Сувилалын хүүхдийн тоглоомын талбай

 

 

Цэвэр усны нөөцийн хэсэг

Амрагчдын байр

 

Share: