Клиникийн 2-р тасгийн танилцуулга

  АӨСҮТ-ийн А байрны 4 давхрын баруун жигүүрт байрладаг. Манай төвнь 1946 ондбайгуулагдан 150 ортойгоор ажиллаж эхэлсэн ба  1977 онд Арьс өнгөний эмгэг судлалын төв болон өргөжиж, МонголУлсынЗасгийнгазрын 1994 оны 153-р тогтоолооор “Арьсны Өвчин Судлалын Төв”  болсон. 2012 онд “Арьсны ӨвчинСудлалынҮндэсний Төв” нэртэйгээр монгол улсын хэмжээнд арьс, эмчилгээний гоо заслын чиглэлээр лавлагаа төв болон өргөжсөн.

      1947 оноос Арьс өнгөний эмнэлэг нь 200 ортой болон өргөжихөд анх манай тасаг байгуулагдан ажиллаж эхэлсэн. 

         1994-1999 он хүртэл  50-55 ортой ажиллаж байгаад 2000 оноос 45 ортой болсон. 2003-2013  онуудад 42 ортой ажиллаж байгаад 2014 оноос 40 ортой болсон.

Тасгийн дэргэд эрчимт эмчилгээний 2 ор ажилладаг. Тасагт 16-аас дээш насны эмэгтэйчүүд хэвтэн эмчлүүлдэг. Манай тасгийн гол онцлог нь насанд хүрсэн эмэгтэйчүүд эмчлүүлэхээс гадна, арьсны хүнд өвчтэй хүмүүсийг хэвтүүлэн эмчилдэг эрчимт эмчилгээний 2 ор ажилладаг. Арьсны харшил, хордлогот болон цэврүүтэх өвчтэй эмчлүүлэгчдэд цус цэвэршүүлэн шүүх плазмаферез эмчилгээг автомат анализатораар 

 Клиникийн 2-р тасгийн бүтэц зохион байгуулалт

Тасагт нийт 42 ортой, үүнээс 2 ор нь эрчимт эмчилгээний ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тасгийн эмч нар нь мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтанд  жил болгон хамрагдаж улсын болон олон улсын хурал, семинарт оролцож мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн ажиллаж байна. Тасагт нийт 10 ажилчинтай. Эмч 2, сувилагч 6, асрагч 2 тойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоо тус тасгийн эрхлэгчээр АУ-ны магистр, арьс гоо заслын тэргүүлэх зэргийн их эмчГ.Цогзол, их эмчээр АУ-ны магистрант арьс гоо заслын ахлах зэргийн их эмч Б.Амаржаргал, ахлах сувилагчаар тэргүүлэх зэрэгтэй сувилагч Ш.Ганчимэг, сувилагчаар Б.Оюунтуяа, Г.Оюун, Л.Цэрэн, М.Сайхнаа, туслах сувилагчаар  Д.Туяацэцэг, асрагчаар Д.Норжин, Б.Алтанчимэг нар ажиллаж байна. 

Тасгийн нийт ажилчдын  30,3 хувь нь мэргэжлийн зэрэг цолтой. АУ-ны магистр 1, тэргүүлэх зэрэгтэй эмч 1, клиникийн профессор 1, тэргүүлэх зэрэгтэй сувилагч 1, ахлах зэрэгтэй эмч 1. Тасгийн ажилчдын 70 хувь нь эрүүл мэндийн салбарт төдийгүй тус төвд 20-аас дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэжлийн ур чадвартай, дадлага туршлагатай ажилчид ажиллаж байна.

Клиникийн 2-р тасаг нь байгуулагдаж ирсэн цагаасаа байгууллагын аварга тасгаар нийт 5 удаа шалгарсан бөгөөд аварга эмч, сувилагч, асрагч нарыг олноор нь төрүүлэн гаргасан түүхтэй. Тухайлбал: 1991, 1996, 1998, 2011, 2014 онд аварга тасаг хамт олноор шалгарч шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнагдсан. АӨСҮТ-ийн А байрны 4 давхрын баруун жигүүрт байрладаг.

 

Тасгийн өрөөнүүдийн тоо, зохион байгуулалт.

Тус тасаг нь нийт 42 ортой, 21 өрөөтэй эмчилгээ, үйлчилгээгээ явуулж байна. Үүнээс:

Нийт  21 өрөөтэй. Үүнээс 12 нь эмчлүүлэгчдийн хэвтэн эмчлүүлдэг өрөөнүүд.

1.Тарианы өрөө 1

2. Эмчилгээний өрөө 1

3. Эрчимт эмчилгээний өрөө 1

4. Плазмаферезийн өрөө 1

5. Энгийн 7

6. Тусгай  (хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрөө) 1

7. Ахмадын өрөө 1

8. Төлбөртэй өрөө 3

9. Тасгийн эрхлэгчийн өрөө 1

10. Эмч нарын өрөө 1

11. Ариун цэврийн өрөө 1

12. Угаалгын  өрөө 1

13. Эргэлтийн өрөө 1 

Share: