Клиникийн 1-р тасаг

Манай тасаг нь АӨСҮТ-ийн ууган тасгийн нэг бөгөөд үе үеийн ахмад мэргэшсэн эмч, ажилчид ажиллаж ирсэн баялаг түүхтэй. Тус тасаг нь арьсны өвчтэй эрэгтэйчүүдэд арьсны эмчилгээ, оношлогоо, сургалт үйлчилгээ явуулдаг тасаг бөгөөд тасаг нь 2 их эмч, 1 ахлах сувилагч, 4 сувилагч, 2 асрагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо тус тасгийн эрхлэгчээр арьс гоо заслын ахлах зэргийн их эмч Ж.Аззаяа, их эмчээр арьс гоо заслын ахлах зэргийн их эмч Д.Уранцэцэг, ахлах сувилагчаар Д.Ганчимэг, сувилагчаар А.Махбариад, Ц.Оюунгэрэл, Н.Оюунгэрэл, Х.Байгалмаа, асрагчаар С.Оюунцэцэг, Ч.Оюунтуяа нар ажиллаж байна.

Тасаг 42 ортойгоор үйл ажиллагаа явуулж жилдээ 1200 хүн ам эдгэрүүлж, эмчилгээ үйлчилгээндээ чанарын стандартыг баримтлан, орчин үеийн оношилгооны арга, тоног төхөөрөмж, техникийн тусламжтайгаар нотолгоонд тулгуурласан оношилгоо эмчилгээг хийж байна. Тасгийн эмч нар нь нарийн мэргэжлийн чиглэлээр жил болгон мэргэжлээ дээшлүүлэн олон улсын хурал, семинарт оролцож, сувилагч өөрсдийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлдэг.

Тасгийн нийт ажилчдын  22,2 хувь нь ахлах зэрэгтэй, 77,7 хувь нь 10-аас дээш жил ажилласан дадлага туршлагатай ажилчид байна.

Манай тасаг нь байгуулагдаж ирсэн цагаасаа нийт 7 удаагийн аварга тасгаар шалгарсан бөгөөд аварга эмч, сувилагч, асрагч нарыг олноор нь төрүүлэн гаргасан түүхтэй.

Тус тасаг нь 1978, 1982, 1995, 2000, 2001, 2008, 2012  онуудад байгууллагын аварга  тасгаар шалгарч байжээ.

1995 онд Бу.Оюун тасгийн эрхлэгчтэй хамт олон

2000, 2001 онуудад Г.Цогзол тасгийн эрхлэгчтэй хамт олон

2008 онд Д.Батцэцэг тасгийн эрхлэгчтэй хамт олон

2012 онд А.Байгалмаа тасгийн эрхлэгчтэй хамт олон Аварга тасгаар тус тус шалгарч байжээ.

2011 онд тус тасгийн их эмч А.Байгалмаа, их эмч Ц.Булган нар нь хамгийн их талархал хүлээсэн эмч нараар шалгарч байлаа.

Манай тасгаас төрөн гарсан аварга эмч нараас дурьдвал Ж.Чимэдлхам, 1993 онд С. Алтанцэцэг ,  2000 онд Г.Цогзол, 2014 онд А.Байгалмаа нар шалгарч ажил үйлсээрээ тэргүүлж байжээ.

Аварга сувилагчаар 2000, 2003 онуудад Б.Оюунтуяа, 2004 онд Ж.Тунгалаг, 2014 онд Р.Янжинлхам нар шалгарч байжээ.

Аварга асрагчаар   1986, 1987, 1988 онуудад Баянжаргал, 2000 онд Энхтуяа,  2003 онд Д.Уранцэцэг,  2006 онд О.Баясгалан нар шалгарч бусдыгаа хошуучлан ажиллаж иржээ. 1996 онд хэрэглэгчийн найдвартай тасгаар шалгарч шилжин явах туг, диплом, мөнгөн шагналаар шагнагдсан.  “Сайн цагийн  мянган бурхад”  хэмээн алдаршуулсан  Сайн үйлстэн” өргөмжлөлийг тус тасгийн хамт олон ажил үйлсээрээ шалгарч авсан байна.

 Тус тасаг нь нийт 42 ортой эмчилгээ, үйлчилгээгээ явуулж үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах зорилгоор 2-4 хүн нэг өрөөнд хэвтэж, үйлчлүүлэгчдийн эргэлтийн өрөө, душ, 00, тос түрхэх өрөө зэргийг тус тусад нь зохион байгуулсан болно.

Share: