Эмчилгээний гоо сайханы тасаг

Арьс гоо заслын эмч 3, гоо засалч бага эмч 1, сувилагч 2, асрагч 1 ажиллаж эмчилгээний гоо заслын эмчилгээ үйлчилгээг эмчлүүлэгчид, үйлчлүүлэгчид та бүхэндээ хүртээмжтэй, чанартай, шуурхай үзүүлэхээр чармайн ажиллаж байна.

Эмчилгээний өрөө

Тус өрөөнд батга цэвэрлэх, бүрхэвч (маск) тавих, халдварт нялаахайн гүвдрүүг авах зэрэг гоо заслын   ажилбарууд хийгддэг.Арьс цэвэрлэх үйлчилгээ Батга цэвэрлэх, бигнүүр тавихНялаахай авах үйлчилгээ.

Мэс ажилбарын өрөөний ерөнхий байдал

Мэнгэ ургацаг авах, чихний сэтэрхий оёх зэрэг жижиг мэс ажилбарууд, шингэн азотоор хөлдөөх эмчилгээ, гоо заслын эмчилгээний тарилга хийдэг.Электрокоагуляцийн Шингэн азотоор хөлдөөх аппарат эмчилгээ.

 

Share: