Захирлын мэндчилгээ

АӨСҮТөв нь Арьс-харшлын өвчин, эмчилгээний гоо заслын чиглэлээр 21 аймаг, 9 дүүрэгт нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангадаг 3-р шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлэг юм.

      Бид 2013 онд Эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх зорилгоор эмчилгээ, оношилгоо,  сургалт эрдэм шинжилгээ, үйлчилгээндээ ЧУТогтолцооны ISO9001:2008, MNS ISO 9001:2010 стандартыг Эрүүл мэндийн салбартаа нэвтрүүлсэн анхдагч байгууллага болсон.

       Цаашид бид  шинэ технологийг нэвтрүүлэн, үйлчлүүлэгчдийн ая тух, чанар аюулгүй байдлыг хангаж ажиллахаар зорилт тавин ажиллаж байна.

      Иргэд, үйлчлүүлэгч эрхэм та бүхэн өөрийн хүссэн мэдээллийг манай цахим хуудсаар авч үнэтэй саналыг хуваалцана хэмээн найдаж байна. 

 

Таныг хүндэтгэсэн: АӨСҮТөвийн
 Захирал  Ц.Уранчимэг

Share: