Түүхэн замнал, онцлох үйл явдлууд

1926

  • Арьс өнгөний алба

    АРЬС ӨНГӨНИЙ АЛБА

    1926 онд Ардын эмнэлгийн харьяанд 50 ортой анхны арьс өнгөний тасгийг ажиллуулж эхэлсэн нь Монголд Арьс Өнгөний Алба анх үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн.

1936

1946

  • Арьс өнгөний больниц

    Арьс өнгөний больниц

    1946 онд "Ардын эмнэлэг"-ийн арьс өнгөний тасгийг бие даалган 1946 оны 09 сарын 20-ны СнЗ-ийн 61-р тогтоолоор Арьс өнгөний больниц болгон Гандангийн дэнж дэх Сүхбаатарын сургууль байсан байшинд 8 их эмчтэй, 30 нэгж орон тоотой , 150 ортойгоор анх ажиллуулж эхэлсэн нь АӨСТ-ийн үндэс суурь эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн иржээ.

1956

1966

1976

  • Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    1977 онд СнЗ -ийн 278-р тогтоолоор Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв байгуулагдсан. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь Арьс өнгөний клинк, зөвлөх поликлинкээс тогтож, Арьс өнгөний клиник нь 310 ортой, 8 тасагтай, зөвлөх поликлинк нь 10-11 төрлийн нарийн мэргэжлийн кабинеттай ажиллаж байсан.Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь нийт 450 орчим орон тоотой ажиллаж байжээ.

1986

  • Арьсны өвчин судлалын төв

    Арьсны өвчин судлалын төв

    1994 онд СнЗ-ийн тогтоол дахин гарч манай клинкийн эмнэлэгт ажиллаж байсан Өнгөний тасгийг ХӨСҮТөвд төсөв, орон тооны хамт шилжүүлэн ДОХ, БЗХӨвчинтэй тэмцэх алба болгож Арьсны өвчнийг эмчлэх хэсгийг нь Арьсны Өвчин  Судлалын Төв Нэртэйгээр ЭМЯ-ны харъяанд оруулсан байна.

2006

  • Арьсны өвчин судлалын үндэсний төв

    Арьсны өвчин судлалын  үндэсний төв

    МУ-н засгийн газрын 2012 оны 07 сарын 04 ний өдрийн №231 тоот тогтоолоор Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон өргөжин ажиллаж байна.2013 онд Эрүүл мэндийн салбарт ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 хэрэгжүүлэгч байгууллагаар, 2013 онд Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн байна.

2016

..бусад

Эмийн сангийн тасаг

Тус төвийн эмийн сан нь эм зүйч 2, эм найруулагч 2, шил угаагч 1 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг.
Эмийн сангийн эрхэм зорилго:
Хэвтэн  эмчлүүлэгсэдийг  зайлшгүй шаардлагатай чанартай , баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслэлээр  тасралтгүй хангах , эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх  явдал.
Манай эмийн сан  хэвтэн эмчлүүлэгсдэд шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслэлийг  тендерийн хуулийн дагуу  шалгаруулалт явуулж   тусгагдсан  төсвийн дагуу  хангалт хийгдэж  тасралтгүй  эмчилгээ үйлчилгээг явуулж байна.
Тус төвд 130 гаруй  төрлийн зайлшгүй шаардлагатай эм  бүртгэгдэн өдөр тутмын эмчилгээнд хэрэглэгдэж байна. Дотоодын эмийн санд  жилдээ  10-18 төрлийн  тосон түрхэц, гадуур хэрэглэгдэх  усан уусмалуудыг  бэлтгэн гаргадаг бөгөөд  дундчаар жилдээ  250-800 гаруй кг  тосон түрхэцийг бэлтгэн гаргадаг.  Арьсны өвчнийг эмчлэх  гадуур эмчилгээний  тос, усан эмийг бэлтгэхээс гадна  эмчилгээний гоо сайхны зориулалтаар  тэжээлийн болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг  хийж  үйлчлүүлэгчдийнхээ  хэрэгцээнд  бэлтгэн нийлүүлдэг.
Эмийн захиалга  дотоод сүлжээгээр тасгуудтайгаа холбогдсон, өдөртөө 2 удаа захиалга хийгддэг .Нэр төрлийн тооцоонд орсон.

Шинээр хэвтсэн өвчтөнг хүлээн авахаас орж ирэнгүүт эмчилгээнүүдийг хийдэг.


Эмийн сангийн ажиллах цагийн хуваарь :
Өдөр бүр  8,30  -  15,30

Эм зүйч нар

Дотоод эмийн сан

Эмийн сангийн үйл ажиллагаа

Угаалга халдваргүйжүүлэлт

      Холбоо барих:

    • Хаяг:Монгол улс Улаанбаатар хот
      Сүхбаатар дүүрэг Цагдаагийн гудамж 11,
      Утас:976-11-70135035 
      Фах:976-11-350254
      Цахим хаяг:
      dermat@mongol.net
      Вэб хуудас:
      www.dermatologycenter.gov.mn

    © 2015, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв