Түүхэн замнал, онцлох үйл явдлууд

1926

  • Арьс өнгөний алба

    АРЬС ӨНГӨНИЙ АЛБА

    1926 онд Ардын эмнэлгийн харьяанд 50 ортой анхны арьс өнгөний тасгийг ажиллуулж эхэлсэн нь Монголд Арьс Өнгөний Алба анх үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн.

1936

1946

  • Арьс өнгөний больниц

    Арьс өнгөний больниц

    1946 онд "Ардын эмнэлэг"-ийн арьс өнгөний тасгийг бие даалган 1946 оны 09 сарын 20-ны СнЗ-ийн 61-р тогтоолоор Арьс өнгөний больниц болгон Гандангийн дэнж дэх Сүхбаатарын сургууль байсан байшинд 8 их эмчтэй, 30 нэгж орон тоотой , 150 ортойгоор анх ажиллуулж эхэлсэн нь АӨСТ-ийн үндэс суурь эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн иржээ.

1956

1966

1976

  • Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    1977 онд СнЗ -ийн 278-р тогтоолоор Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв байгуулагдсан. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь Арьс өнгөний клинк, зөвлөх поликлинкээс тогтож, Арьс өнгөний клиник нь 310 ортой, 8 тасагтай, зөвлөх поликлинк нь 10-11 төрлийн нарийн мэргэжлийн кабинеттай ажиллаж байсан.Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь нийт 450 орчим орон тоотой ажиллаж байжээ.

1986

  • Арьсны өвчин судлалын төв

    Арьсны өвчин судлалын төв

    1994 онд СнЗ-ийн тогтоол дахин гарч манай клинкийн эмнэлэгт ажиллаж байсан Өнгөний тасгийг ХӨСҮТөвд төсөв, орон тооны хамт шилжүүлэн ДОХ, БЗХӨвчинтэй тэмцэх алба болгож Арьсны өвчнийг эмчлэх хэсгийг нь Арьсны Өвчин  Судлалын Төв Нэртэйгээр ЭМЯ-ны харъяанд оруулсан байна.

2006

  • Арьсны өвчин судлалын үндэсний төв

    Арьсны өвчин судлалын  үндэсний төв

    МУ-н засгийн газрын 2012 оны 07 сарын 04 ний өдрийн №231 тоот тогтоолоор Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон өргөжин ажиллаж байна.2013 онд Эрүүл мэндийн салбарт ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 хэрэгжүүлэгч байгууллагаар, 2013 онд Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн байна.

2016

..бусад

Лабораторийн тасаг

     Арьсны өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн тасгийн клиник, биохими, иммунологи, бактериологи, мөөгөнцөр, гистологийн лабораториуд нь Японы Sysmex, Японы Olympus, Германы Leica, АНУ-ын X-rida, АНУ-ын STAT FAX брэндийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан шинжилгээг түргэн шуурхай, найдвартай  хийж үйлчилж байна.

     Манай тасаг нь чанарын дотоод хяналтыг  тогтмол хийж, жил бүр чанарын гадаад хяналтанд оролцож чанарын  баталгаажилтыг хийн ажиллаж байна. Арьсны ховор тохиолдох эмгэгүүдийг dermatology mosaic, иммунофлюресценц, иммуногистохимийн шинжилгээг хийж оношилж байна.

 

Цагийн хуваарь: 8.30-15.30

 

Шинжилгээ авах цаг08.30-10.00

Яаралтай буюу cito шинжилгээний хариу:

 11.30 минутанд гарна (Цусны дэлгэрэнгүй, шээс, серологи).

Биохимийн ,  иммунологийн шинжилгээ (Dermatology mosaic, ANA-profile, H.pylori, IgE, Dsg1, Dsg3, BP180, VZV, HSV1, HSV2, HbsAg, anti-HCV, НIV, TPHA, RPR ), шууд иммунофлюресценци, цитологи, демодекс хачиг илрүүлэх шинжилгээний хариу тухайн өдрийн 15.00 цагаас хойш гарна.

Биопси буюу арьсны эдийн шинжилгээг 14.00  цаг хүртэл авах ба хариу 7-10 хоногийн дотор гарна.

Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс

Цусны ерөнхий  болон боихимийн шинжилгээ өгөхөд:

  • Цусны шинжилгээг өглөө өлөн байх үед буюу 8-10 цагийн үед өгөх тохиромжтой . Шаардлага тохиолдолд хоногийн аль ч үед өгч болно.
  • Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр хориглох зүйлс:

              - Биеийн хүчний хөдөлмөр хийх

              - Зүү төөнүүр тавиулах

              - Рентген шинжилгээ хийлгэх

              -  Онц шаардлаггүй бол эм уух болон тариа тариулах

              -  Архи, тамхи хэрэглэхгүй

             - Өөх тостой хоол хүнс хэрэглэх

 Шээсний шинжилгээ өгөхөд:

  •   Шинжилгээнд өглөөний өлөн шээс буюу өглөө босоод хамгийн анхны шээсийг өгнө.
  •   Шаардлагатай тохиолдолд хоногийн аль ч тохиолдолд өгч болно.
  •   Шээсний шинжилгээ хийх савыг урьдчилан угааж ариутгасан шилэн саванд хийх бөгөөд боломжтой бол лабораториос урьдчилан ариутгасан шил авч бэлтгэх.
  •  Цэвэр шилэндээ өлөн шээсний дунд хэсгээс тосон 50-250 мл шээсийг авна.

Нян судлалын шинжилгээ АМЧ:

Сорьц нь: Цус, шээс, хамар залгиурын арчдас, арьсны ил шарх, батга идээ зэрэг бусад биологийн шингэн байна.

Шээсний АМЧ:

  •  Өглөө шээхээсээ өнө бэлэг эрхтнээ халуун бүлээн усаар угаана.
  •  Лабораториос авсан ариун савандаа  шинжилгээ өгөх өдрийн өглөө шээсний   дунд хэсгээс авна.
  •   Шинжилгээг өгөхөд 72 цагийн дотор ямар нэгэн антибиотик, болон бусад эмийн төрлийн бүтээгдэхүүнийг  хэрэглээгүй байх шаардлагатай.

       Арьсны ил шарх болон буглаа:

  •  Ил шарх идээт тууралтын голомтоос хэсэг газрын хатаах будагч бодис болон тосон түрхлэг боолт хэрэглээгүй байх.
  •   Шинжилгээг өгөхөд 72 цагийн дотор ямар нэгэн антибиотик, болон бусад эмийн төрлийн бүтээгдэхүүнийг  хэрэглээгүй байх шаардлагатай.

 Арьсны эдийн шинжилгээ өгөхөд:

  •   Эмчийн зөвөлгөөтэй өгнө.
  •   Шинжилгээг мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтан авна. Насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр авна.

Демодекс шинжилгээ өгөхөд:

  • Шинжилгээ өгөх өдөр  тос болон гоо сайхны хатаах гуужуулах бүтээгдэхүүн хэрэглээгүй байх.
  •  Шинжилгээ өгөх өдөр нүүрээ будаагүй байх.

Цагаан хорхойн шинжилгээ өгөхөд:

  •  Цагаан хорхойн шинжилгээ өгөхдөө туулга хэрэглээгүй байх.
  •   Шинжилгээ өгөх өдрийн өмнөх өдөр бэлдмэлийг лабораториос авч явна.
  •  Хүүхдээс шинжилгээг авахдаа унтаж байх үед нь хошгоны амсараас хөвөн бамбараар арчиж авна.
  •   Өглөө 10 цагаас өмнө лабораторит шинжилгээг авчирч өгнө.

Мөөгөнцөрийн шинжилгээ өгөхөд:

  •   Шинжилгээ өгөхөөс өмнөх 5 хоногт ямар нэгэн тосон түрхлэг түрхээгүй, эмчилгээ хийгээгүй байх.

 

Мөөгөнцөрийн шинжилгээ

Гистлогийн шинжилгээ

      Холбоо барих:

    • Хаяг:Монгол улс Улаанбаатар хот
      Сүхбаатар дүүрэг Цагдаагийн гудамж 11,
      Утас:976-11-70135035 
      Фах:976-11-350254
      Цахим хаяг:
      dermat@mongol.net
      Вэб хуудас:
      www.dermatologycenter.gov.mn

    © 2015, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв