Түүхэн замнал, онцлох үйл явдлууд

1926

  • Арьс өнгөний алба

    АРЬС ӨНГӨНИЙ АЛБА

    1926 онд Ардын эмнэлгийн харьяанд 50 ортой анхны арьс өнгөний тасгийг ажиллуулж эхэлсэн нь Монголд Арьс Өнгөний Алба анх үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн.

1936

1946

  • Арьс өнгөний больниц

    Арьс өнгөний больниц

    1946 онд "Ардын эмнэлэг"-ийн арьс өнгөний тасгийг бие даалган 1946 оны 09 сарын 20-ны СнЗ-ийн 61-р тогтоолоор Арьс өнгөний больниц болгон Гандангийн дэнж дэх Сүхбаатарын сургууль байсан байшинд 8 их эмчтэй, 30 нэгж орон тоотой , 150 ортойгоор анх ажиллуулж эхэлсэн нь АӨСТ-ийн үндэс суурь эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн иржээ.

1956

1966

1976

  • Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    1977 онд СнЗ -ийн 278-р тогтоолоор Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв байгуулагдсан. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь Арьс өнгөний клинк, зөвлөх поликлинкээс тогтож, Арьс өнгөний клиник нь 310 ортой, 8 тасагтай, зөвлөх поликлинк нь 10-11 төрлийн нарийн мэргэжлийн кабинеттай ажиллаж байсан.Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь нийт 450 орчим орон тоотой ажиллаж байжээ.

1986

  • Арьсны өвчин судлалын төв

    Арьсны өвчин судлалын төв

    1994 онд СнЗ-ийн тогтоол дахин гарч манай клинкийн эмнэлэгт ажиллаж байсан Өнгөний тасгийг ХӨСҮТөвд төсөв, орон тооны хамт шилжүүлэн ДОХ, БЗХӨвчинтэй тэмцэх алба болгож Арьсны өвчнийг эмчлэх хэсгийг нь Арьсны Өвчин  Судлалын Төв Нэртэйгээр ЭМЯ-ны харъяанд оруулсан байна.

2006

  • Арьсны өвчин судлалын үндэсний төв

    Арьсны өвчин судлалын  үндэсний төв

    МУ-н засгийн газрын 2012 оны 07 сарын 04 ний өдрийн №231 тоот тогтоолоор Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон өргөжин ажиллаж байна.2013 онд Эрүүл мэндийн салбарт ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 хэрэгжүүлэгч байгууллагаар, 2013 онд Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн байна.

2016

 

1925 онд “Ардын эмнэлэг” –ийн амбулаторт арьс өнгөний кабинетийг нээж ажилуулсан нь өнөөдрийн поликлиникийн эх суурь тавигдсан түүхтэй.

Ардын эмнэлэг гэдэг нь одоогийн УКТЭ бөгөөд 1926-1946 он хүртэл Арьс өнгөний кабинет нь УКТЭ–н харъяанд ажиллаж байсан бөгөөд кабинетийн эрхлэгчээр Зөвлөлт Оросын их эмч Гобянский ажиллаж, “Арьс өнгөнийдиспансерийн” үүргийг үндсэнд нь гүйцэтгэж байжээ.

Арьс өнгөний кабинетэд Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажиллаж байсан ба “Отчын манлай Орлов доктор” гэж алдаршсан Орлов доктор, Михайлов, Соловьев, Таубкин, Г.Г.Орловский, Н.Ф.Беленький, А.Н.Лейн, Акатов нар 1926-1940 онуудад ажиллаж тасаг кабинетийн сургагчаар /Зөвлөх эмч/ 1939-1941 онд В.П.Варшевский, 1944-1948 онд Е.Бочарова, 1950-1953 онд Л.Г.Дмитриев, 1954-1956онд Ю.М.Добровольский, 1956-1957 онд Ю.М.Гром-Врублевская тус тус ажиллаж байжээ. 1947 оноос эхлэн үндэсний мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн. Үүнд: 1947 оноос Ч. Долгор, 1948 оноос Б.Нямцоо, Д.Цэрэннадмид, 1949 оноос В.Бурцова, Гомбожав, 1955 оноос Басбиш, Банзрагч, Жамбалсанжид, 1957 оноос С.Лхүндэв, Т.Ядамсүрэн нар ажиллаж байлаа.

1967 онд МАХН-ын Төв хороо, СНЗ-ын 19/174 –р тогтоол гарч районы АӨДиспансеруудыг байгуулах болсны дагуу УБ хотын 5 дүүрэгт / ажилчин, октябрь, сүхбаатар, найрамдал, налайх/ арьс өнгөний эмчийн кабинетуудыг районы нэгдсэн төвд байгуулж, хотын диспансерт шууд харъяалуулан их эмч 2, бага эмч 1, сувилагч 2, карт бичигчтэйгээр ажиллуулсан ба районы АӨ кабинетуудад Найдан, Цэенойдов, Булган, Бадамханд, Лувсаншарав, Галсандорж нар ажиллаж эхэлсэн.

1969 оноос районы АӨДиспансер  болон өргөжиж районы АДХ–ын гүйцэтгэх захиргааны харъяанд шилжсэн болно.

1978 онд тус эмнэлэг АӨУлсын диспансертай нэгдэж “АӨЭСНТөв” болоход “ПОЛИКЛИНИК”-ийн хэсэг улам өргөжиж серолог хяналтын, трихомониазын кабинет, патгистологын лаборатори шинээр нээж ажиллуулж эхэлсэн түүхтэй билээ.

Ийм зохион байгуулалтаар ажиллахад эрхлэгчээр нь Цэрэн, дараа нь Өлзийхишиг нар ээлжлэн 1991 оныг хүртэл ажиллаж, 1991 оноос Арьс Өнгөний Клиникийн Эмнэлэг болж  одоогийн байранд 1990 оны 10-р сард нүүж ирсний дараа арьсны өвчтөнд үйлчлэх  Зөвлөх Поликлиникийг  1991  оноос 1 давхарын зүүн жигүүрт нээж ажиллуулсан ба тэнд их эмчээр Хүрэлтогоо, Лхагва, Оюун, Дашиймаа нар ажилласан, өөрөөр хэлбэл арьсны, мөөгөнцөрийн, хүүхдийн, харшлын кабинетууд ажиллаж АӨСТөвийн эмчилгээ эрхэлсэн захирал Жавзансүрэн давхар хариуцан ажиллаж байлаа.

1994 оноос тус төвийн бүрэлдхүүнээс өнгөний тасгийг 50 ортой нь эмч ажиллагстай нь халдварт өвчин судлалын төвд шилжүүлнээр шинэ бүтэц зохион байгуулалтайгаар үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

1995 оноос тус төвд Гоо Заслын эмчилгээний салбарыг нээж ажиллуулсан ба Зөвлөх Поликлиникд нэг   кабинет нь болж ажиллаж түүнд их эмч Ж.Оюунцэцэг ажиллаж байв. Мөн статистик бүртгэл судалгааны кабинет  поликлиникийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байсан.

2000 оноос эрхлэгчээр ахлах зэрэгтэй их эмч А.Байгалмаа, 2003 оноос тэргүүлэх зэрэгтэй их эмч С.Мягмаржав,  2006 оноос  Ц.Уранчимэг /АУ-ны магистр/, 2015 оноос Ц.Сарангуа /АУ-ны доктор/, А.Нямдарь /АУ-ны магистр/ эмч нар ажиллаж байгаад  2016 оноос их эмч А.Байгалмаа /Клиникийн Профессор, тэргүүлэх зэрэгтэй / томилогдон ажиллаж байна.

Одоо АӨСҮТөвийн  Зөвлөх поликлиник нь нарийн мэргэжлийн зөвлөх арван кабинет, оношлогоо, эмчилгээ, харшлын, плазмофрезийн кабинет гэж байхаас гадна  хөтөч, цахимын хэсэг гэсэн гэсэг нэгжтэйгээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Зөвлөх Поликлиникээр жилд 80000-90000 өвчтөн үзэж, 10000 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, оношилж, эдгэрүүлж байна.

Ирж үзүүлж буй хүмүүс сум, аймаг, орон нутаг, хот дүүргүүдээс зөвлөгөө авах, онош тодруулахаар ирхээс гадна тус төвийн эмч нарын мэдлэг, ур чадвар жилээс жилд сайжирч оношилгоо үйлчилгээ олон улсын стандартад нийцэж байна.

Зөвлөх поликлиникд  ажиллагсдын 65 хувь нь зэрэг цолтой, 50 хувь нь 5 аас дээш жил ажилласан дадлага туршлатай эмч, сувилагчид  ажиллаж байна.

 

 

 

 

Хөтөчийн пост

Цахим бүртгэл

Хүлээн авах яаралттай тусламжийн үйлчилгээ нь 24 цагаар явагддаг.

Харшлын кабинетийн үйл ажиллагаа

      Холбоо барих:

    • Хаяг:Монгол улс Улаанбаатар хот
      Сүхбаатар дүүрэг Цагдаагийн гудамж 11,
      Утас:976-11-70135035 
      Фах:976-11-350254
      Цахим хаяг:
      dermat@mongol.net
      Вэб хуудас:
      www.dermatologycenter.gov.mn

    © 2015, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв