Түүхэн замнал, онцлох үйл явдлууд

1926

  • Арьс өнгөний алба

    АРЬС ӨНГӨНИЙ АЛБА

    1926 онд Ардын эмнэлгийн харьяанд 50 ортой анхны арьс өнгөний тасгийг ажиллуулж эхэлсэн нь Монголд Арьс Өнгөний Алба анх үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн.

1936

1946

  • Арьс өнгөний больниц

    Арьс өнгөний больниц

    1946 онд "Ардын эмнэлэг"-ийн арьс өнгөний тасгийг бие даалган 1946 оны 09 сарын 20-ны СнЗ-ийн 61-р тогтоолоор Арьс өнгөний больниц болгон Гандангийн дэнж дэх Сүхбаатарын сургууль байсан байшинд 8 их эмчтэй, 30 нэгж орон тоотой , 150 ортойгоор анх ажиллуулж эхэлсэн нь АӨСТ-ийн үндэс суурь эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн иржээ.

1956

1966

1976

  • Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    1977 онд СнЗ -ийн 278-р тогтоолоор Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв байгуулагдсан. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь Арьс өнгөний клинк, зөвлөх поликлинкээс тогтож, Арьс өнгөний клиник нь 310 ортой, 8 тасагтай, зөвлөх поликлинк нь 10-11 төрлийн нарийн мэргэжлийн кабинеттай ажиллаж байсан.Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь нийт 450 орчим орон тоотой ажиллаж байжээ.

1986

  • Арьсны өвчин судлалын төв

    Арьсны өвчин судлалын төв

    1994 онд СнЗ-ийн тогтоол дахин гарч манай клинкийн эмнэлэгт ажиллаж байсан Өнгөний тасгийг ХӨСҮТөвд төсөв, орон тооны хамт шилжүүлэн ДОХ, БЗХӨвчинтэй тэмцэх алба болгож Арьсны өвчнийг эмчлэх хэсгийг нь Арьсны Өвчин  Судлалын Төв Нэртэйгээр ЭМЯ-ны харъяанд оруулсан байна.

2006

  • Арьсны өвчин судлалын үндэсний төв

    Арьсны өвчин судлалын  үндэсний төв

    МУ-н засгийн газрын 2012 оны 07 сарын 04 ний өдрийн №231 тоот тогтоолоор Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон өргөжин ажиллаж байна.2013 онд Эрүүл мэндийн салбарт ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 хэрэгжүүлэгч байгууллагаар, 2013 онд Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн байна.

2016

Хуудас:  1   2   3  ( 28 мэдээ )

2017 оны 3-р сар

2017-04-04 09:27:04

ЦАЛИНГИЙН ЗАРДЛААС БУСАД ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ

ҮНИЙН ДҮН БҮХИЙ ОРЛОГО, ЗАРЛАГЫН МӨНГӨН ГҮЙЛГЭЭ 
2017 ОНЫ 3-Р САР

Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга,

нийтлэг стандартыг тогтоох тухай журмын Хавсралт 9

(Хуулийн 6.4.5 заалтын хүрээнд)

Дансны дугаар Дансны нэр Огноо Харилцагч байгууллага Орлого Зарлага Гүйлгээний утга Шийдвэрийн хуулбар
100900020013 Арьсны өвчин судлалын үнд.төв 2017-03-06 100900090003 Эрїїл мэндийн даатгалын сан 149,620,100   Даат/эмчилгээний зардалд daatgal2017.pdf
100900020013 Арьсны өвчин судлалын үнд.төв 2017-03-15 05-0000-5011059966 Монбиофарм   6,600,000 Биохимийн анализатор 6.600.0.pdf
Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3  ( 28 мэдээ )

    Холбоо барих:

  • Хаяг:Монгол улс Улаанбаатар хот
    Сүхбаатар дүүрэг Цагдаагийн гудамж 11,
    Утас:976-11-70135035 
    Фах:976-11-350254
    Цахим хаяг:
    dermat@mongol.net
    Вэб хуудас:
    www.dermatologycenter.gov.mn

© 2015, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв