Түүхэн замнал, онцлох үйл явдлууд

1926

  • Арьс өнгөний алба

    АРЬС ӨНГӨНИЙ АЛБА

    1926 онд Ардын эмнэлгийн харьяанд 50 ортой анхны арьс өнгөний тасгийг ажиллуулж эхэлсэн нь Монголд Арьс Өнгөний Алба анх үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн.

1936

1946

  • Арьс өнгөний больниц

    Арьс өнгөний больниц

    1946 онд "Ардын эмнэлэг"-ийн арьс өнгөний тасгийг бие даалган 1946 оны 09 сарын 20-ны СнЗ-ийн 61-р тогтоолоор Арьс өнгөний больниц болгон Гандангийн дэнж дэх Сүхбаатарын сургууль байсан байшинд 8 их эмчтэй, 30 нэгж орон тоотой , 150 ортойгоор анх ажиллуулж эхэлсэн нь АӨСТ-ийн үндэс суурь эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн иржээ.

1956

1966

1976

  • Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    1977 онд СнЗ -ийн 278-р тогтоолоор Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв байгуулагдсан. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь Арьс өнгөний клинк, зөвлөх поликлинкээс тогтож, Арьс өнгөний клиник нь 310 ортой, 8 тасагтай, зөвлөх поликлинк нь 10-11 төрлийн нарийн мэргэжлийн кабинеттай ажиллаж байсан.Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь нийт 450 орчим орон тоотой ажиллаж байжээ.

1986

  • Арьсны өвчин судлалын төв

    Арьсны өвчин судлалын төв

    1994 онд СнЗ-ийн тогтоол дахин гарч манай клинкийн эмнэлэгт ажиллаж байсан Өнгөний тасгийг ХӨСҮТөвд төсөв, орон тооны хамт шилжүүлэн ДОХ, БЗХӨвчинтэй тэмцэх алба болгож Арьсны өвчнийг эмчлэх хэсгийг нь Арьсны Өвчин  Судлалын Төв Нэртэйгээр ЭМЯ-ны харъяанд оруулсан байна.

2006

  • Арьсны өвчин судлалын үндэсний төв

    Арьсны өвчин судлалын  үндэсний төв

    МУ-н засгийн газрын 2012 оны 07 сарын 04 ний өдрийн №231 тоот тогтоолоор Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон өргөжин ажиллаж байна.2013 онд Эрүүл мэндийн салбарт ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 хэрэгжүүлэгч байгууллагаар, 2013 онд Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн байна.

2016

..бусад

2016 оны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендер шалгаруулалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016-01-06
Тендер шалгаруулалтын нэр:
2016 оны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендер шалгаруулалт

Тендер шалгаруулалтын дугаар: Б02

         Арьсны өвчин судлалын төв эрх бүхий тендерт оролцогчдоос 2016 оны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендер шалгаруулалт –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаарБагцын нэрБаталгааны дүн /төг/
Багц 1 Мах махан бүтээгдэхүүн 1854000
Багц 2 Хүнсний ногоо 0
Багц 3 Үр тариа 0
Багц 4 Сүү сүүн бүтээгдэхүүн 0
Багц 5 Өөх тос 0
Багц 6 Амтлагч 0

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 100,000,000
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50.000.000
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 150.000.000
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

         Тендерийг 2016 оны 2-р сарын 5 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 2-р сарын 5 -ний өдрийн, 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

СБДүүрэг 11 - хороо цагдаагийн гудамж Арьсны өвчин судлалын үндэсний төв 304 тоот 99033955

      Холбоо барих:

    • Хаяг:Монгол улс Улаанбаатар хот
      Сүхбаатар дүүрэг Цагдаагийн гудамж 11,
      Утас:976-70135035 
      Утас:976-70115036
      Цахим хаяг:
      info@dermatologycenter.gov.mn
      Вэб хуудас:
      www.dermatologycenter.gov.mn

    © 2015, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв