Түүхэн замнал, онцлох үйл явдлууд

1926

  • Арьс өнгөний алба

    АРЬС ӨНГӨНИЙ АЛБА

    1926 онд Ардын эмнэлгийн харьяанд 50 ортой анхны арьс өнгөний тасгийг ажиллуулж эхэлсэн нь Монголд Арьс Өнгөний Алба анх үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн.

1936

1946

  • Арьс өнгөний больниц

    Арьс өнгөний больниц

    1946 онд "Ардын эмнэлэг"-ийн арьс өнгөний тасгийг бие даалган 1946 оны 09 сарын 20-ны СнЗ-ийн 61-р тогтоолоор Арьс өнгөний больниц болгон Гандангийн дэнж дэх Сүхбаатарын сургууль байсан байшинд 8 их эмчтэй, 30 нэгж орон тоотой , 150 ортойгоор анх ажиллуулж эхэлсэн нь АӨСТ-ийн үндэс суурь эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн иржээ.

1956

1966

1976

  • Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    1977 онд СнЗ -ийн 278-р тогтоолоор Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв байгуулагдсан. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь Арьс өнгөний клинк, зөвлөх поликлинкээс тогтож, Арьс өнгөний клиник нь 310 ортой, 8 тасагтай, зөвлөх поликлинк нь 10-11 төрлийн нарийн мэргэжлийн кабинеттай ажиллаж байсан.Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь нийт 450 орчим орон тоотой ажиллаж байжээ.

1986

  • Арьсны өвчин судлалын төв

    Арьсны өвчин судлалын төв

    1994 онд СнЗ-ийн тогтоол дахин гарч манай клинкийн эмнэлэгт ажиллаж байсан Өнгөний тасгийг ХӨСҮТөвд төсөв, орон тооны хамт шилжүүлэн ДОХ, БЗХӨвчинтэй тэмцэх алба болгож Арьсны өвчнийг эмчлэх хэсгийг нь Арьсны Өвчин  Судлалын Төв Нэртэйгээр ЭМЯ-ны харъяанд оруулсан байна.

2006

  • Арьсны өвчин судлалын үндэсний төв

    Арьсны өвчин судлалын  үндэсний төв

    МУ-н засгийн газрын 2012 оны 07 сарын 04 ний өдрийн №231 тоот тогтоолоор Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон өргөжин ажиллаж байна.2013 онд Эрүүл мэндийн салбарт ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 хэрэгжүүлэгч байгууллагаар, 2013 онд Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн байна.

2016

..бусад

Хэвтэн эмчлүүлэхээр ирсэн үйлчлүүлэгч нарын анхааралд:

Хэвтэн эмчлүүлэгсэд нь АӨСҮТ-ийн эмч нарт заавал үзүүлсэн, шинжилгээнийхээ хариуг авч, хэвтэх зөвшөөрлийг картанд бичүүлсэн байна.

 

Хүлээн авахад бүртгүүлж, хэвтэх өдөрөө тохирсон байна.

 

Хэвтэхээр болсон тохиолдолд та дараах материалыг бүрдүүлнэ:

 

  1. ЭМД-ийн дэвтрээ 1 хувь хувилсан байна. ЭМД-ийн дэвтэр нь харьяа дүүргийн нийгмийн даатгалаар бөглүүлж баталгаажсан байна. Бага насны хүүхдүүд төрсний гэрчилгээг хувилсан байна.
  2. Шаардагдах бүх шинжилгээг хийлгэсэн байна. Жич: Серологийн шинжилгээг 13-75 насны бүх иргэд заавал хийлгэсэн байх ёстой.
  3. Ор хоногийн 15% иргэн өөрөө төлөх тул, мөнгөө тушаасан баримтыг авчрах. (тэтгэвэр, групп, цэрэг, бага хүүхдэд хамаарахгүй.)
  4. Хувийн бэлтгэлээ хангасан байх. (цагаан хэрэглэл авчрах, аяга, халбага, хувийн ариун цэврийн хэрэгсэл, эмнэлэгт өмсөх хувцас гэх мэт)
  5. Гадуур хувцасаа буцаах хүнтэй ирэх (заавал), хэрэв та хувцас буцаах хүнтэй ирээгүй тохиолдолд хэвтэх боломжгүй.
  6. Гар утсаа унтраасан байна. 

Та өглөөний 08:30 ирж, хэвтэх дугаар тараагдах тул бэлтгэлээ ханган өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ үү. Бидний ажлыг хүндэтгэсэн танд баярлалаа.

 

 

АӨСҮТ

      Холбоо барих:

    • Хаяг:Монгол улс Улаанбаатар хот
      Сүхбаатар дүүрэг Цагдаагийн гудамж 11,
      Утас:976-70135035 
      Утас:976-70115036
      Цахим хаяг:
      info@dermatologycenter.gov.mn
      Вэб хуудас:
      www.dermatologycenter.gov.mn

    © 2015, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв