Түүхэн замнал, онцлох үйл явдлууд

1926

  • Арьс өнгөний алба

    АРЬС ӨНГӨНИЙ АЛБА

    1926 онд Ардын эмнэлгийн харьяанд 50 ортой анхны арьс өнгөний тасгийг ажиллуулж эхэлсэн нь Монголд Арьс Өнгөний Алба анх үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн.

1936

1946

  • Арьс өнгөний больниц

    Арьс өнгөний больниц

    1946 онд "Ардын эмнэлэг"-ийн арьс өнгөний тасгийг бие даалган 1946 оны 09 сарын 20-ны СнЗ-ийн 61-р тогтоолоор Арьс өнгөний больниц болгон Гандангийн дэнж дэх Сүхбаатарын сургууль байсан байшинд 8 их эмчтэй, 30 нэгж орон тоотой , 150 ортойгоор анх ажиллуулж эхэлсэн нь АӨСТ-ийн үндэс суурь эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн иржээ.

1956

1966

1976

  • Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    1977 онд СнЗ -ийн 278-р тогтоолоор Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв байгуулагдсан. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь Арьс өнгөний клинк, зөвлөх поликлинкээс тогтож, Арьс өнгөний клиник нь 310 ортой, 8 тасагтай, зөвлөх поликлинк нь 10-11 төрлийн нарийн мэргэжлийн кабинеттай ажиллаж байсан.Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь нийт 450 орчим орон тоотой ажиллаж байжээ.

1986

  • Арьсны өвчин судлалын төв

    Арьсны өвчин судлалын төв

    1994 онд СнЗ-ийн тогтоол дахин гарч манай клинкийн эмнэлэгт ажиллаж байсан Өнгөний тасгийг ХӨСҮТөвд төсөв, орон тооны хамт шилжүүлэн ДОХ, БЗХӨвчинтэй тэмцэх алба болгож Арьсны өвчнийг эмчлэх хэсгийг нь Арьсны Өвчин  Судлалын Төв Нэртэйгээр ЭМЯ-ны харъяанд оруулсан байна.

2006

  • Арьсны өвчин судлалын үндэсний төв

    Арьсны өвчин судлалын  үндэсний төв

    МУ-н засгийн газрын 2012 оны 07 сарын 04 ний өдрийн №231 тоот тогтоолоор Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон өргөжин ажиллаж байна.2013 онд Эрүүл мэндийн салбарт ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 хэрэгжүүлэгч байгууллагаар, 2013 онд Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн байна.

2016

..бусад

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

ЧОЙМБОЛ ОВОГТОЙ ДОЛГОР

/1926-2018/

 

Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч, Арьс Өнгөний салбарын анхны эрдэмтэн, Анагаах ухааны доктор, Профессор Чоймболын ДОЛГОР 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж Монгол улсын эрүүл мэндийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Ч.ДОЛГОР нь 60 гаруй жил хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд өөрийн амьдралаа бүрэн зориулсан Эрүүл мэндийн салбарын анхдагчын нэг төдийгүй олон улсанд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн байлаа.

Тэрбээр 1926 оны 07-р сарын 04-нд Улаанбаатар хотод төржээ. 1947 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийг төгссөн анхны 13 монгол эмчийн нэг бөгөөд 1947-1954 онд Арьс Өнгөний улсын больницид их эмч, 1954-1956 онд Монгол Улсын Их сургуульд аспирант, 1956-1992 онд МУИС, АУДС-ийн Арьс Өнгөний Өвчин Судлалын тэнхимийн эрхлэгч, 1978-1983 онд Арьс Өнгөний Эмгэг Судлалын Нэгдсэн Төвийн захирал, 1996-1998 онд АУДС-ийн Арьс, БЗДХ Өвчин судлалын тэнхимийн эрхлэгч, 1990-2014 онд Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн зөвлөх эмчээр ажилласан удирдагч, багш, сурган хүмүүжүүлэгч байлаа.

Түүнчлэн төр, олон нийтийн идэвх зүтгэлтэй ажиллаж байсан гарамгай удирдагч, манлайлагч байлаа. 1971-1985онд Энхтайвныг хамгаалах хорооны орлогч даргаар, 1960-1988, 1956-1957 онд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүлэгч, бага хурлын гишүүнээр,   1978-1989 онд Улаанбаатар хотын депутатаар, 1957-1967 онд Сүхбаатар дүүргийн депутатаар 4 удаа сонгогдон ажиллаж байжээ.

МУ-ын Арьс, Өнгөний салбарыг хөгжүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг ард түмэн төр засаг өндрөөр үнэлж 1952 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 1957 онд Алтан гадас, 1981 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1984 онд МУ-ын хүний гавьяат эмч, 2007 онд Ардын эмч цолоор шагнагджээ.

Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын нийт ажилтан ажиллагсад, үе үеийн арьс өнгөний албаны эмч мэргэжилтнүүд шавь нараас нь үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

“Эмч хүн ямагт өвчтөнийхөө зовлонг ойлгон хуваалцаж, өвчнийг нь илааршуулахад өөрийн оюун ухаан, мэдлэг сэтгэлээ зориулж байгаарай” гэсэн алтан сургаалийг тань үе үеийн олон шавь нар тань үүрд санаж явах болно. Таны минь үргэлж шинийг эрэлхийлдэг хичээнгүй, эгэл даруу зан бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

 

 

 

Ум сайн амгалан болтугай

Эрүүл мэндийн яам, Арьсны Өвчин Судлалын Үндэсний төв,

Монголын Арьс Өнгөний Эмч Нарын Нийгэмлэг

      Холбоо барих:

    • Хаяг:Монгол улс Улаанбаатар хот
      Сүхбаатар дүүрэг Цагдаагийн гудамж 11,
      Утас:976-70135035 
      Утас:976-70115036
      Цахим хаяг:
      info@dermatologycenter.gov.mn
      Вэб хуудас:
      www.dermatologycenter.gov.mn

    © 2015, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв