Түүхэн замнал, онцлох үйл явдлууд

1926

  • Арьс өнгөний алба

    АРЬС ӨНГӨНИЙ АЛБА

    1926 онд Ардын эмнэлгийн харьяанд 50 ортой анхны арьс өнгөний тасгийг ажиллуулж эхэлсэн нь Монголд Арьс Өнгөний Алба анх үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн.

1936

1946

  • Арьс өнгөний больниц

    Арьс өнгөний больниц

    1946 онд "Ардын эмнэлэг"-ийн арьс өнгөний тасгийг бие даалган 1946 оны 09 сарын 20-ны СнЗ-ийн 61-р тогтоолоор Арьс өнгөний больниц болгон Гандангийн дэнж дэх Сүхбаатарын сургууль байсан байшинд 8 их эмчтэй, 30 нэгж орон тоотой , 150 ортойгоор анх ажиллуулж эхэлсэн нь АӨСТ-ийн үндэс суурь эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн иржээ.

1956

1966

1976

  • Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    1977 онд СнЗ -ийн 278-р тогтоолоор Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв байгуулагдсан. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь Арьс өнгөний клинк, зөвлөх поликлинкээс тогтож, Арьс өнгөний клиник нь 310 ортой, 8 тасагтай, зөвлөх поликлинк нь 10-11 төрлийн нарийн мэргэжлийн кабинеттай ажиллаж байсан.Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь нийт 450 орчим орон тоотой ажиллаж байжээ.

1986

  • Арьсны өвчин судлалын төв

    Арьсны өвчин судлалын төв

    1994 онд СнЗ-ийн тогтоол дахин гарч манай клинкийн эмнэлэгт ажиллаж байсан Өнгөний тасгийг ХӨСҮТөвд төсөв, орон тооны хамт шилжүүлэн ДОХ, БЗХӨвчинтэй тэмцэх алба болгож Арьсны өвчнийг эмчлэх хэсгийг нь Арьсны Өвчин  Судлалын Төв Нэртэйгээр ЭМЯ-ны харъяанд оруулсан байна.

2006

  • Арьсны өвчин судлалын үндэсний төв

    Арьсны өвчин судлалын  үндэсний төв

    МУ-н засгийн газрын 2012 оны 07 сарын 04 ний өдрийн №231 тоот тогтоолоор Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон өргөжин ажиллаж байна.2013 онд Эрүүл мэндийн салбарт ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 хэрэгжүүлэгч байгууллагаар, 2013 онд Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн байна.

2016

..бусад

Арьсны өвчтэй хүнд үзүүлэх сувилахуйн тусламж, хэсэг газрын эмчилгээний онцлог сэдэвт 2 өдрийн сургалтыг амжилттай зохион явууллаа

Лавлагаа төв нь мэргэжил арга зүйгээр чиглүүлэн ажиллах үүргийнхээ дагуу,   Олон улсын сувилагчдын өдрийг угтан “Үйлчилгээ үзүүлэгчийн гурван эрх” мэдээлэл, сургалт ба хөгжлийн тасралтгүй ил тод, тэгш байдлаар хангагдсан байх эрхийн хүрээнд АӨСҮТөвийн сувилахуйн албанаас АӨСҮТөв дээр 04 сарын 05,06 ны өдрүүдэд сургалтыг амжилттай зохион явууллаа.

Сургалтанд 18 аймаг, нийслэлийн улсын ба хувийн хэвшлийн арьсны өвчний чиглэлээр тусламж үзүүлдэг сувилагч нар хамрагдав.

Сургалтын үйл ажиллагаанд ЭМЯ-ны “Сувилахуйн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Алтанбагана оролцож 2017-2021 онд сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратегийг танилцуулж, сургалтанд оролцогч нартаа сувилахуйн тусламж үйлчилгээний талаар санал бодлоо солилцлоо.

Сургалтанд оролцсон сувилагч нар онолын болон дадлагын хэлбэрээр мэдлэгээ дээшлүүлж, арьсны өвчтэй хүнд хийгдэх хэсэг газрын эмчилгээ, сувилгаатай танилцаж, тус төвийн тасаг нэгж, ур чадвар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өрөө, сувилагчийн үйл ажиллагаатай танилцав.

Тус төвийн удирдлагууд болон оролцогчид төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцов.

Тулгамдаж буй олон асуудлаас дараах зөвлөмжийг гаргалаа. Үүнд:

  1. Арьсны сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр сургалтыг жил бүр зохион явуулах
  2. Тус төвөөс сувилахуйн тусламж үйлчилгээнд гаргасан заавар, удирдамжийг холбогдох байгууллагад илгээн батлуулах, хөдөө орон нутаг болон бусад байгууллагуудад таниулж сурталчилах.
  3. Орон нутагт арьсны ортой тасаг байгууллан ажиллах, одоо ажиллаж байгаа тасгийг өргөжүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх талаар тус төв бодлогодоо тусган ажиллах талаар ярилцаж зөвлөв.

 

 

АӨСТӨВИЙН СУВИЛАХУЙН АЛБА

      Холбоо барих:

    • Хаяг:Монгол улс Улаанбаатар хот
      Сүхбаатар дүүрэг Цагдаагийн гудамж 11,
      Утас:976-70135035 
      Утас:976-70115036
      Цахим хаяг:
      info@dermatologycenter.gov.mn
      Вэб хуудас:
      www.dermatologycenter.gov.mn

    © 2015, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв