Түүхэн замнал, онцлох үйл явдлууд

1926

  • Арьс өнгөний алба

    АРЬС ӨНГӨНИЙ АЛБА

    1926 онд Ардын эмнэлгийн харьяанд 50 ортой анхны арьс өнгөний тасгийг ажиллуулж эхэлсэн нь Монголд Арьс Өнгөний Алба анх үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн.

1936

1946

  • Арьс өнгөний больниц

    Арьс өнгөний больниц

    1946 онд "Ардын эмнэлэг"-ийн арьс өнгөний тасгийг бие даалган 1946 оны 09 сарын 20-ны СнЗ-ийн 61-р тогтоолоор Арьс өнгөний больниц болгон Гандангийн дэнж дэх Сүхбаатарын сургууль байсан байшинд 8 их эмчтэй, 30 нэгж орон тоотой , 150 ортойгоор анх ажиллуулж эхэлсэн нь АӨСТ-ийн үндэс суурь эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн иржээ.

1956

1966

1976

  • Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    1977 онд СнЗ -ийн 278-р тогтоолоор Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв байгуулагдсан. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь Арьс өнгөний клинк, зөвлөх поликлинкээс тогтож, Арьс өнгөний клиник нь 310 ортой, 8 тасагтай, зөвлөх поликлинк нь 10-11 төрлийн нарийн мэргэжлийн кабинеттай ажиллаж байсан.Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь нийт 450 орчим орон тоотой ажиллаж байжээ.

1986

  • Арьсны өвчин судлалын төв

    Арьсны өвчин судлалын төв

    1994 онд СнЗ-ийн тогтоол дахин гарч манай клинкийн эмнэлэгт ажиллаж байсан Өнгөний тасгийг ХӨСҮТөвд төсөв, орон тооны хамт шилжүүлэн ДОХ, БЗХӨвчинтэй тэмцэх алба болгож Арьсны өвчнийг эмчлэх хэсгийг нь Арьсны Өвчин  Судлалын Төв Нэртэйгээр ЭМЯ-ны харъяанд оруулсан байна.

2006

  • Арьсны өвчин судлалын үндэсний төв

    Арьсны өвчин судлалын  үндэсний төв

    МУ-н засгийн газрын 2012 оны 07 сарын 04 ний өдрийн №231 тоот тогтоолоор Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон өргөжин ажиллаж байна.2013 онд Эрүүл мэндийн салбарт ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 хэрэгжүүлэгч байгууллагаар, 2013 онд Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн байна.

2016

..бусад

Ажилд сонгон шалгаруулж авна

Тогооч-1.

Ажлын байранд тавигдах шаардлага:
-Тогооч мэргэжилтэй
-Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан
-Багаар болон бие даан ажиллах чадвартай
-Харилцааны соёлтой
-Тогоочийн зэрэгтэй бол давуу тал болно

Захирлын туслах -1 
 
Гүйцэтгэх үүрэг:
- Байгууллагын албан бичиг баримтуудыг стандартын дагуу хөтлөх, архивлах, хурал зөвлөгөөн, уулзалтын хуваарь зохицуулах, зарлах, протокол 
хөтлөх зохион байгуулалтыг хариуцах
- Өдөр, долоо хоног, сар, улирал болон жилийн төлөвлөгөөт ажлуудын 
бэлтгэлийг хангаж, төлөвлөгөөт ажлуудыг цаг тухайд нь гүйцэтгэн танилцуулж байх

Ажлын байранд тавигдах шаардлага

- Хууль, эрх зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн

- Англи хэлний зохих түвшиний мэдлэгтэй

- 1-ээс дээш жил ажилласан ажлын туршлагатай

- Компьютерийн хэрэглээний болон интернэт орчинд чөлөөтэй ажиллах чадвартай

- Англи болон монгол хэл дээр бичиг баримт боловсруулах, илтгэх, тайлагнах, удирдан зохион байгуулах ур чадвартай

- Биеийн хэлэмж, цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай

- Ажлыг цаг хугацаанд нь түргэн шуурхай гүйцэтгэх, ачаалал даах чадвартай

- Бүтээлч сэтгэлгээтэй, эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч

- Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах ёс зүйг эзэмшсэн

- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Жолооч-1

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Цаг сайн баримталдаг, хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, ажил хэрэгч
  2. Найдвартай, замын хөдөлгөөний болон техникийн аюулгүй байдлыг ханган ажиллах ур чадвартай
  3. Автомашины бага зэргийн гэмтлийг засч сэлбэх, техникийн үйлчилгээг бие даан хийх чадвартай байх
  4. Илүү цагаар болон амралтын өдрүүдээр ажиллах боломжтой
  5. Өмнө нь жолоочоор ажиллаж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно
  6. Хотын төвд гэртэй бол сайн
  7. B,C,D ангилалтай

Та сонирхож байгаа бол:

- Төрийн албан хаагчийн анкет №1 маягт
- Иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбар
- Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт

 АӨСҮТөвийн Хүний нөөцийн алба:
Холбогдох утасны дугаар:99075537

      Холбоо барих:

    • Хаяг:Монгол улс Улаанбаатар хот
      Сүхбаатар дүүрэг Цагдаагийн гудамж 11,
      Утас:976-70135035 
      Утас:976-70115036
      Цахим хаяг:
      info@dermatologycenter.gov.mn
      Вэб хуудас:
      www.dermatologycenter.gov.mn

    © 2015, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв