Түүхэн замнал, онцлох үйл явдлууд

1926

  • Арьс өнгөний алба

    АРЬС ӨНГӨНИЙ АЛБА

    1926 онд Ардын эмнэлгийн харьяанд 50 ортой анхны арьс өнгөний тасгийг ажиллуулж эхэлсэн нь Монголд Арьс Өнгөний Алба анх үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн.

1936

1946

  • Арьс өнгөний больниц

    Арьс өнгөний больниц

    1946 онд "Ардын эмнэлэг"-ийн арьс өнгөний тасгийг бие даалган 1946 оны 09 сарын 20-ны СнЗ-ийн 61-р тогтоолоор Арьс өнгөний больниц болгон Гандангийн дэнж дэх Сүхбаатарын сургууль байсан байшинд 8 их эмчтэй, 30 нэгж орон тоотой , 150 ортойгоор анх ажиллуулж эхэлсэн нь АӨСТ-ийн үндэс суурь эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн иржээ.

1956

1966

1976

  • Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    1977 онд СнЗ -ийн 278-р тогтоолоор Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв байгуулагдсан. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь Арьс өнгөний клинк, зөвлөх поликлинкээс тогтож, Арьс өнгөний клиник нь 310 ортой, 8 тасагтай, зөвлөх поликлинк нь 10-11 төрлийн нарийн мэргэжлийн кабинеттай ажиллаж байсан.Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь нийт 450 орчим орон тоотой ажиллаж байжээ.

1986

  • Арьсны өвчин судлалын төв

    Арьсны өвчин судлалын төв

    1994 онд СнЗ-ийн тогтоол дахин гарч манай клинкийн эмнэлэгт ажиллаж байсан Өнгөний тасгийг ХӨСҮТөвд төсөв, орон тооны хамт шилжүүлэн ДОХ, БЗХӨвчинтэй тэмцэх алба болгож Арьсны өвчнийг эмчлэх хэсгийг нь Арьсны Өвчин  Судлалын Төв Нэртэйгээр ЭМЯ-ны харъяанд оруулсан байна.

2006

  • Арьсны өвчин судлалын үндэсний төв

    Арьсны өвчин судлалын  үндэсний төв

    МУ-н засгийн газрын 2012 оны 07 сарын 04 ний өдрийн №231 тоот тогтоолоор Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон өргөжин ажиллаж байна.2013 онд Эрүүл мэндийн салбарт ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 хэрэгжүүлэгч байгууллагаар, 2013 онд Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн байна.

2016

..бусад

БАЯР ЁСЛОЛЫН ҮЕЭР АРЬС ХАРШЛЫН ӨВЧНИЙ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ НЭМЭГДДЭГ

Аливаа баяр ёслолоор бүгд л сайхан баярлахыг хүсдэг. Энэ жилийн цагаан сар ч мөн өргөн дэлгэр болох шинжтэй байна.

Үүнтэй зэрэгцэн хоол хүнсний харшлаас үүдэлтэй арьсны Чонон хөрвөс, Атопийн дерматит, Экзем, Дерматит ба эмийн бодисууд /антибиотик, сульфаниламидууд, өвдөлт намдаах, халуун бууруулах эм, артерийн даралт бууруулах эм гэх мэт/-аас үүдэлтэй Хордлого харшлын дерматит түүний хүндрэл Лайллын хам шинж зэрэг өвчлөл нэмэгддэг нь Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн жил бүрийн статистик мэдээнээс харагддаг.

Тэр дундаа Чонон хөрвөс өвчний хурц сэдрэл нь эмийн бодис, хоол хүнснээс шалтгаалдаг бөгөөд хүүхдэд хүнснээс шалтгаалах нь элбэг. Зарим хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байдаг харшил төрүүлэгч бодисууд, өнгө оруулагч, удаан хадгалагч нэмэлт бүтээгдэхүүнүүд дээрх өвчин үүсгэх шалтгаан болно. Харшил үүсгэгч хоол хүнсэнд өндөг агуулсан бүтээгдэхүүн, халуун ногоо, дарсан, даршилсан бүтээгдэхүүн, цитрусийн төрлийн жимс жимсгэн, чихэр шоколад, архи спиртийн ундаа зэрэг бүтээгдэхүүнүүд багтдаг. Уг өвчний сэдрэлийн үед урьдал байдлаар суулгах, өтгөн хатах шинж илэрч болох ба биеийн аль ч хэсгээр загатнаа бүхий янз бүрийн хэлбэр хэмжээтэй бэлцрүүт тууралт гарч, хоорондоо нийлэх шинж тэмдэг илэрнэ. Тууралт нь гэнэт гарч удалгүй арилах, 24 цагийн дотор дахин тууралт нэмэгдэх хэлбэрээр явагдаж болно. Гол хүндрэл нь гар хөлийн үзүүр, нүүрээр хавагнах, амьсгалын болон хоол боловсруулах замын салстаар тууралт гарч хавагнаснаар ходоод гэдэс базлаж өвдөх, суулгах, хоолойн дээр юм торох мэдрэмж төрж хүндэрвэл амьсгал боогдох, даралт буурах зэрэг шинж илэрнэ. Энэ үед та яаралтай эмчид хандах хэрэгтэй.

 

ЦАГААН САРДАА ЭРҮҮЛ ЭНХ, САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

      Холбоо барих:

    • Хаяг:Монгол улс Улаанбаатар хот
      Сүхбаатар дүүрэг Цагдаагийн гудамж 11,
      Утас:976-70135035 
      Утас:976-70115036
      Цахим хаяг:
      info@dermatologycenter.gov.mn
      Вэб хуудас:
      www.dermatologycenter.gov.mn

    © 2015, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв