Түүхэн замнал, онцлох үйл явдлууд

1926

  • Арьс өнгөний алба

    АРЬС ӨНГӨНИЙ АЛБА

    1926 онд Ардын эмнэлгийн харьяанд 50 ортой анхны арьс өнгөний тасгийг ажиллуулж эхэлсэн нь Монголд Арьс Өнгөний Алба анх үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн.

1936

1946

  • Арьс өнгөний больниц

    Арьс өнгөний больниц

    1946 онд "Ардын эмнэлэг"-ийн арьс өнгөний тасгийг бие даалган 1946 оны 09 сарын 20-ны СнЗ-ийн 61-р тогтоолоор Арьс өнгөний больниц болгон Гандангийн дэнж дэх Сүхбаатарын сургууль байсан байшинд 8 их эмчтэй, 30 нэгж орон тоотой , 150 ортойгоор анх ажиллуулж эхэлсэн нь АӨСТ-ийн үндэс суурь эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн иржээ.

1956

1966

1976

  • Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    1977 онд СнЗ -ийн 278-р тогтоолоор Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв байгуулагдсан. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь Арьс өнгөний клинк, зөвлөх поликлинкээс тогтож, Арьс өнгөний клиник нь 310 ортой, 8 тасагтай, зөвлөх поликлинк нь 10-11 төрлийн нарийн мэргэжлийн кабинеттай ажиллаж байсан.Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь нийт 450 орчим орон тоотой ажиллаж байжээ.

1986

  • Арьсны өвчин судлалын төв

    Арьсны өвчин судлалын төв

    1994 онд СнЗ-ийн тогтоол дахин гарч манай клинкийн эмнэлэгт ажиллаж байсан Өнгөний тасгийг ХӨСҮТөвд төсөв, орон тооны хамт шилжүүлэн ДОХ, БЗХӨвчинтэй тэмцэх алба болгож Арьсны өвчнийг эмчлэх хэсгийг нь Арьсны Өвчин  Судлалын Төв Нэртэйгээр ЭМЯ-ны харъяанд оруулсан байна.

2006

  • Арьсны өвчин судлалын үндэсний төв

    Арьсны өвчин судлалын  үндэсний төв

    МУ-н засгийн газрын 2012 оны 07 сарын 04 ний өдрийн №231 тоот тогтоолоор Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон өргөжин ажиллаж байна.2013 онд Эрүүл мэндийн салбарт ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 хэрэгжүүлэгч байгууллагаар, 2013 онд Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн байна.

2016

..бусад

МОНГОЛЫН АРЬС ӨНГӨНИЙ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГИЙН 2017ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэг нь байгуулагдсан цагаасаа эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй идэвхитэй явуулж, жилээс жилд гишүүд дэмжигчдийн хүрээ нэмэгдэн монгол улсын хэмжээнд мэргэжлээрээ ажиллаж байгаа нийт арьс гоо засалч эмч нарыг эгнээндээ нэгтгэн үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон нийгэмлэг болон өргөжин хөгжиж байна. Нийгэмлэг тавьсан зорилго, зорилтынхоо хүрээнд арьс, эмчилгээний гоо заслын шинжлэх ухааныг үндэсний хэмжээнд дэлхийн стандарт, орчин үеийн жишигт нийцүүлэн хөгжүүлэхийн төлөө гишүүд дэмжигчдийг өөрийн орны болон гадаадын хөгжилтэй орнуудад сургах, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх, олон улсын хурал, зөвөлгөөн сургалтуудад хамруулах, илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага судлах, арьс судлалын практикт нотолгоонд суурилсан эрдэм судлалын ажлыг улам өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар байна.

Тус нийгэмлэг дотоод, гадаадын ижил мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай  хамтран ажиллаж, нийгэмлэгийн гишүүд, эмч мэргэжилтнүүдийг мэргэжлийн чиглэлээр сургах, дадлагажуулах, хурал, зөвөлгөөнд оролцуулах ажлыг жил бүр зохион явуулдаг.

Өнөөдрийн байдлаар тус нийгэмлэг нь Дэлхийн арьсны эмч нарын нийгэмлэг, Азийн арьс өнгөний эмч нарын нийгэмлэг, Аиерикийн арьс судлалын нийгэмлэгийн гишүүн бөгөөд ОХУ-ын Сибирийн арьс өнгөний эмч нарын нийгэмлэг, Япон, Солонгос, Дани, Сингапурын арьсны эмч нарын нийгэмлэгүүдтэй нягт хамтын ажиллагаатай ажиллаж байна.  Тайлангийн хугацаанд нийгэмлэг ололт амжилтаар дүүрэн ажиллаж ирлээ.

МУ-ын ЭМС-ын 2009 оны 12-р сарын 28-ны өдрийн 444 тоот тушаалаар “Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, төгсөлтийн дараах зөвлөл”-өөс Арьс гоо засалч эмчийн мэргэжлийн үйл ажиллагааг МАӨЭНН зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу 2010 оноос мэргэжлийн зэргийн шалгалтыг ЭМХТөвтэй хамтран зохион байгуулж байна.

Жил бүр эмч мэргэжилтнүүд зэрэг горилох хүсэлтээ ирүүлсний дагуу шалгуур хангасан мэргэжилтнүүдээс шалгалт авч арьс гоо заслын мэргэжлээр ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэг олгож байна. Мөн клиникийн профессор цолыг арьс судлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа нийгэмлэгийн үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцдог гишүүддээ тусгай шалгуурын дагуу олгож байна. 2017 онд 7 эмч материалаа ирүүлснээр 5 эмчийн материал тэнцэж, 3 эмч тэргүүлэх зэрэг, 2 эмч ахлах зэрэг хамгаалсан.

Клиникийн профессор цолыг 2017 онд 1 эмчхүртэж, АУ-ны магистрын зэргийг их эмч С.Уранчимэг, Б.Батцэцэг нар амжилттай хамгааллаа.

Нийгэмлэгийн гишүүд дотоодын сургалтанд хамрагдахаас гадна гадаадад зохиогдсон олон улсын сургалт, семинар, хурлуудад амжилттай оролцож, хөгжилтэй орнуудын эмнэлгүүдэд 1 сарын хугацаатай суралцаж мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн. Үүнд: 2017 онд 1 эмч Австри улсад AAF Salzburg-ийн 1 сар мэргэжил дээшлүүлэх курсад, БНСУ-ын Сөүл хотод Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Арьс судлалын тэнхим, арьсны тасагт 1 эмч мэргэжил дээшлүүлсэн.

            Нийгэмлэгийн гишүүд хөдөө орон нутагт үзлэг оношилгоо, эмчилгээ хийн, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилладаг уламжлал ёсоор эмч нар 2017 ондДорноговь, Увс, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт ажиллаж 600 гаруй хүнд зөвөлгөө өгсөн.

 

            ЭМХТөвдЭрүүлмэндийнсайд, боловсрол, шинжлэхухаанысайдынхамтарсан 2013 оны 12-р сарын 27-ны өдрийн 491/А/472 тоот тушаалд өөрчлөлт оруулах саналаа бичиж явуулсан. 

      Холбоо барих:

    • Хаяг:Монгол улс Улаанбаатар хот
      Сүхбаатар дүүрэг Цагдаагийн гудамж 11,
      Утас:976-70135035 
      Утас:976-70115036
      Цахим хаяг:
      info@dermatologycenter.gov.mn
      Вэб хуудас:
      www.dermatologycenter.gov.mn

    © 2015, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв