Түүхэн замнал, онцлох үйл явдлууд

1926

  • Арьс өнгөний алба

    АРЬС ӨНГӨНИЙ АЛБА

    1926 онд Ардын эмнэлгийн харьяанд 50 ортой анхны арьс өнгөний тасгийг ажиллуулж эхэлсэн нь Монголд Арьс Өнгөний Алба анх үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн.

1936

1946

  • Арьс өнгөний больниц

    Арьс өнгөний больниц

    1946 онд "Ардын эмнэлэг"-ийн арьс өнгөний тасгийг бие даалган 1946 оны 09 сарын 20-ны СнЗ-ийн 61-р тогтоолоор Арьс өнгөний больниц болгон Гандангийн дэнж дэх Сүхбаатарын сургууль байсан байшинд 8 их эмчтэй, 30 нэгж орон тоотой , 150 ортойгоор анх ажиллуулж эхэлсэн нь АӨСТ-ийн үндэс суурь эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн иржээ.

1956

1966

1976

  • Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    1977 онд СнЗ -ийн 278-р тогтоолоор Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв байгуулагдсан. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь Арьс өнгөний клинк, зөвлөх поликлинкээс тогтож, Арьс өнгөний клиник нь 310 ортой, 8 тасагтай, зөвлөх поликлинк нь 10-11 төрлийн нарийн мэргэжлийн кабинеттай ажиллаж байсан.Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь нийт 450 орчим орон тоотой ажиллаж байжээ.

1986

  • Арьсны өвчин судлалын төв

    Арьсны өвчин судлалын төв

    1994 онд СнЗ-ийн тогтоол дахин гарч манай клинкийн эмнэлэгт ажиллаж байсан Өнгөний тасгийг ХӨСҮТөвд төсөв, орон тооны хамт шилжүүлэн ДОХ, БЗХӨвчинтэй тэмцэх алба болгож Арьсны өвчнийг эмчлэх хэсгийг нь Арьсны Өвчин  Судлалын Төв Нэртэйгээр ЭМЯ-ны харъяанд оруулсан байна.

2006

  • Арьсны өвчин судлалын үндэсний төв

    Арьсны өвчин судлалын  үндэсний төв

    МУ-н засгийн газрын 2012 оны 07 сарын 04 ний өдрийн №231 тоот тогтоолоор Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон өргөжин ажиллаж байна.2013 онд Эрүүл мэндийн салбарт ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 хэрэгжүүлэгч байгууллагаар, 2013 онд Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн байна.

2016

..бусад

Арьсны өвчин судлалын үндэсний төвд эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалж бодис худалдан авах нээлттэй тендер шалгаруулалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2017-12-28
Тендер шалгаруулалтын нэр: Арьсны өвчин судлалын үндэсний төвд эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалж бодис худалдан авах нээлттэй тендер шалгаруулалт
Тендер шалгаруулалтын дугаар: АӨСТ/201812001
 

 Арьсны өвчин судлалын төв  эрх бүхий тендерт оролцогчдоос Арьсны өвчин судлалын үндэсний төвд эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалж бодис худалдан авах нээлттэй тендер шалгаруулалт -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2017, 2016 оны борлуулалтын орлогын аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн 60 хувиас багагүй
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардахгүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Шаардахгүй

Тендерийн хамт 10959760 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

  • 1    " Антибиотик "   -   505940 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 2    " Дуслын шингэн "   -   1041280 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 3    " Тосон түрхлэг "   -   1400930 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 4    " Витамин, эрдэс  "   -   794100 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 5    " Витамин, эрдэс , өвчин намдаах "   -   218960 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 6    " Антигистамин, дархлаа дэмжих эм "   -   548870 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 7    " Даралт, зүрх судас, элэг цөсний эм "   -   557260 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 8    " Эмийн түүхий эд "   -   588200 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 9    " Эмнэлгий хэрэгсэл, ороох боох материал "   -   1084030 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 10    " Зүү, тариур  "   -   506700 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 11    " Ариутгалын бодис "   -   183800 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 12    " Гоо сайхны тарилга, гоо сайхны бүтээгдэхүүн  "   -   201520 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 13    " Мансууруулах сэтгэц нөлөөт эм "   -   16910 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 14    " Бактериологи "   -   446092 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 15    " Биохими "   -   959498 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 16    " SYSMEX XS800i анализаторын урвалж  "   -   456940 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 17    "  ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ  "   -   536640 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 18    " ИММУНОЛОГИ + СЕРОЛОГИ+ИММУНОГИСТОХИМИ  "   -   737220 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 19    "  ХИМИЙН БОДИС "   -   74870 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • 20    " Харшлын сорил "   -   100000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх

Тендерийг 2018 оны 01 -р сарын 29 -ны өдрийн 10 цаг 30 минут -аас  өмнө доорх хаягаар ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2018 оны 01 -р сарын 29 -ны өдрийн 11 цаг 00 минут  - т нээнэ.
 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно

 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо , цагдаагийн гудамж,

Арьсны өвчин судлалын үндэсний төв , 227 ,304 тоот , Утас: 350269,350253 ,
Имэйл хаяг: info@dermatologycenter.gov.mn
Веб хаяг: dermatologycenter.gov.mn

 

      Холбоо барих:

    • Хаяг:Монгол улс Улаанбаатар хот
      Сүхбаатар дүүрэг Цагдаагийн гудамж 11,
      Утас:976-70135035 
      Утас:976-70115036
      Цахим хаяг:
      info@dermatologycenter.gov.mn
      Вэб хуудас:
      www.dermatologycenter.gov.mn

    © 2015, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв