Түүхэн замнал, онцлох үйл явдлууд

1926

  • Арьс өнгөний алба

    АРЬС ӨНГӨНИЙ АЛБА

    1926 онд Ардын эмнэлгийн харьяанд 50 ортой анхны арьс өнгөний тасгийг ажиллуулж эхэлсэн нь Монголд Арьс Өнгөний Алба анх үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн.

1936

1946

  • Арьс өнгөний больниц

    Арьс өнгөний больниц

    1946 онд "Ардын эмнэлэг"-ийн арьс өнгөний тасгийг бие даалган 1946 оны 09 сарын 20-ны СнЗ-ийн 61-р тогтоолоор Арьс өнгөний больниц болгон Гандангийн дэнж дэх Сүхбаатарын сургууль байсан байшинд 8 их эмчтэй, 30 нэгж орон тоотой , 150 ортойгоор анх ажиллуулж эхэлсэн нь АӨСТ-ийн үндэс суурь эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн иржээ.

1956

1966

1976

  • Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    1977 онд СнЗ -ийн 278-р тогтоолоор Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв байгуулагдсан. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь Арьс өнгөний клинк, зөвлөх поликлинкээс тогтож, Арьс өнгөний клиник нь 310 ортой, 8 тасагтай, зөвлөх поликлинк нь 10-11 төрлийн нарийн мэргэжлийн кабинеттай ажиллаж байсан.Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь нийт 450 орчим орон тоотой ажиллаж байжээ.

1986

  • Арьсны өвчин судлалын төв

    Арьсны өвчин судлалын төв

    1994 онд СнЗ-ийн тогтоол дахин гарч манай клинкийн эмнэлэгт ажиллаж байсан Өнгөний тасгийг ХӨСҮТөвд төсөв, орон тооны хамт шилжүүлэн ДОХ, БЗХӨвчинтэй тэмцэх алба болгож Арьсны өвчнийг эмчлэх хэсгийг нь Арьсны Өвчин  Судлалын Төв Нэртэйгээр ЭМЯ-ны харъяанд оруулсан байна.

2006

  • Арьсны өвчин судлалын үндэсний төв

    Арьсны өвчин судлалын  үндэсний төв

    МУ-н засгийн газрын 2012 оны 07 сарын 04 ний өдрийн №231 тоот тогтоолоор Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон өргөжин ажиллаж байна.2013 онд Эрүүл мэндийн салбарт ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 хэрэгжүүлэгч байгууллагаар, 2013 онд Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн байна.

2016

..бусад

“Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд гишүүнээр ажиллах олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулах материал хүлээн авах тухай

Нэг. Сонгон шалгаруулах зорилго:

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн дагуу тус төвд “Төлөөлөн удирдах зөвлөл”-ийг байгуулах бөгөөд зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийн гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах

Хоёр. Сонгон шалгаруулалтын тухай

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.23-т заасны дагуу дараах олон нийтийн байгууллагуудыг сонгон шалгаруулна. Үүнд:

  1. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага
  2. Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл
  3. Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлөх дараах шалгуур үзүүлэлт хангасан гишүүнийг материал ирүүлэхийг урьж байна.

Гурав. Сонгон шалгаруулалтын шалгуур болон бүрдүүлж ирүүлэх материалын жагсаалт:

1. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл

1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх

Эрдмийн зэрэг цолтой байх

Мэргэжил

Эрүүл мэндийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн

Эдийн засагч

Туршлага

Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан байх

Эрүүл мэндийн салбарт 8-аас дээш жил ажилласан, үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

-       Ёс зүй, харилцааны соёл эзэмшсэн,     үүрэг хариуцлага хүлээх, бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэж, дэмжлэг үзүүлэх;

-       Санхүү, төсвийг хянах, зохицуулах, бодлогын зөвлөгөө өгөх чадвартай;

-       Багаар ажиллах, бусдад нөлөөлөх, бусдыг идэвхжүүлэх, бусадтай харилцах ур чадвар эзэмшсэн;

-       Оновчтой шийдвэр гаргадаг байх

-          Үр дүнд суурилсан гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;

-       Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын нэгдсэн удирдлага, эрсдэл, эдийн засаг, санхүү, хүний нөөцийг удирдах мэдлэг, чадвартай;

2.Тусгай шаардлага:

-    Удирдах ажилтан, судлаачийн ёс зүй, сахилга хариуцлагын хэм хэмжээг чанд сахиж, авлигаас ангид ажиллах;

-    Ашиг сонирхлын зөрчилгүй байх,

-    Байгууллага, хувь хүний нууцыг чанд сахиж ажиллах

2. Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл

1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх

Эрдмийн зэрэг цолтой байх

Мэргэжил

Эрүүл мэндийн ажилтан, нийгмийн шинжлэх ухааны мэргэжилтэн

Мэргэшил

Бизнесийн удирдлага, Нийгмийн удирдлага, Санхүүгийн удирдлага

Тухайн чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

Эрүүл мэнд болон нийгмийн эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан байх

Ур чадвар

-       Ёс зүй, харилцааны соёл эзэмшсэн,     үүрэг хариуцлага хүлээх, бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэж, дэмжлэг үзүүлэх;

-       Санхүү, төсвийг хянах, зохицуулах, бодлогын зөвлөгөө өгөх чадвартай;

-       Багаар ажиллах, бусдад нөлөөлөх, бусдыг идэвхжүүлэх, бусадтай харилцах ур чадвар эзэмшсэн;

-       Оновчтой шийдвэр гаргадаг байх

-          Үр дүнд суурилсан гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;

-       Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын нэгдсэн удирдлага, эрсдэл, эдийн засаг, санхүү, хүний нөөцийг удирдах мэдлэг, чадвартай;

2.Тусгай шаардлага:

-    Удирдах ажилтан, судлаачийн ёс зүй, сахилга хариуцлагын хэм хэмжээг чанд сахиж, авлигаас ангид ажиллах;

-    Ашиг сонирхлын зөрчилгүй байх,

-    Байгууллага, хувь хүний нууцыг чанд сахиж ажиллах,

3. Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах байгууллага, ХЭАХБ-ын төлөөлөл

1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх

Эрдмийн зэрэг цолтой байх

Мэргэжил

Эдийн засагч эсвэл нийгмийн ажилтан

Хуульч, эрх зүйч

Мэргэшил

Бизнесийн болон нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн байх

Бизнесийн удирдлага, Нийгмийн удирдлага, Санхүүгийн удирдлага

Туршлага

Өөрийн үйл ажиллагааны чиглэлээр тогтвортой 10 жил үйл ажиллагаа явуулсан байх

Олон нийтийн байгууллагын албанд мэргэшсэн, дадлага туршлагатай байх

Ур чадвар

-       Ёс зүй, харилцааны соёл эзэмшсэн,     үүрэг хариуцлага хүлээх, бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэж, дэмжлэг үзүүлэх;

-       Санхүү, төсвийг хянах, зохицуулах, бодлогын зөвлөгөө өгөх чадвартай;

-       Багаар ажиллах, бусдад нөлөөлөх, бусдыг идэвхжүүлэх, бусадтай харилцах ур чадвар эзэмшсэн;

-       Оновчтой шийдвэр гаргадаг байх

-          Үр дүнд суурилсан гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;

-       Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын нэгдсэн удирдлага, эрсдэл, эдийн засаг, санхүү, хүний нөөцийг удирдах мэдлэг, чадвартай;

2.Тусгай шаардлага:

-    Удирдах ажилтан, судлаачийн ёс зүй, сахилга хариуцлагын хэм хэмжээг чанд сахиж, авлигаас ангид ажиллах;

-    Ашиг сонирхлын зөрчилгүй байх,

-    Байгууллага, хувь хүний нууцыг чанд сахиж ажиллах,

Сонгон шалгаруулалтанд оролцогсод дараах дараах материалыг бүрдүүлэх жагсаалт:

  1. Төлөөллийн иргэний биеийн байцаалт
  2. Боловсролын диплом нотариатаар баталгаажуулсан байх
  3. Иргэний үнэмлэхний хуулбар нотариатаар баталгаажуулсан байх
  4. Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудас, хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар эх хувийн хамт
  5. Ажил байдлын тодорхойлолт сүүлийн 1-2 жилийн байдлаар
  6. Тухайн төрийн бус байгууллага, холбоо, салбар зөвлөл болон нийгэмлэгийн тодорхойлолт
  7. Цагдаагийн газрын тодорхойлолт
  8. Авлигатай тэмцэх газрын тодорхойлолт

Дөрөв. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтанд оролцох материалыг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг хүртэл цаасан хэлбэрээр, битүүмжилсэн байдлаар хүлээн авна.

Тав. Сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах хаяг, хариуцагч:

Хаяг: СБД, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж-78, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн 215, 223 тоот өрөөнүүдэд хүлээн авна.

Материалыг хүлээн авах хүн: О.Баярмаа

Зургаа. Лавлагаа:

Нэр дэвшүүлэх материал ирүүлэхдээ Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлтэй сайтар танилцаж, материалыг дээр заасан хугацаанд багтаан ирүүлнэ үү. Зартай холбоотой лавлах зүйл байвал дараах ажилтанд хандана уу.

Ажилтны нэр: О.Баярмаа

Утасны дугаар: 70135035, 99012376

Имэйл хаяг: bayarmaa.o@dermatologycenter.gov.mn

Жич: Сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 11-ний А189 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд журамтай ЭМЯ-ны холбоос веб хаягаар орж танилцана уу:

http://www.mohs.mn/uploads/files/e997acde9c5ee600ef01aa8fe335d48a1570d60f.pdf

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО

      Холбоо барих:

    • Хаяг:Монгол улс Улаанбаатар хот
      Сүхбаатар дүүрэг Цагдаагийн гудамж 11,
      Утас:976-11-70135035 
      Фах:976-11-350254
      Цахим хаяг:
      dermat@mongol.net
      Вэб хуудас:
      www.dermatologycenter.gov.mn

    © 2015, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв