Түүхэн замнал, онцлох үйл явдлууд

1926

  • Арьс өнгөний алба

    АРЬС ӨНГӨНИЙ АЛБА

    1926 онд Ардын эмнэлгийн харьяанд 50 ортой анхны арьс өнгөний тасгийг ажиллуулж эхэлсэн нь Монголд Арьс Өнгөний Алба анх үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн.

1936

1946

  • Арьс өнгөний больниц

    Арьс өнгөний больниц

    1946 онд "Ардын эмнэлэг"-ийн арьс өнгөний тасгийг бие даалган 1946 оны 09 сарын 20-ны СнЗ-ийн 61-р тогтоолоор Арьс өнгөний больниц болгон Гандангийн дэнж дэх Сүхбаатарын сургууль байсан байшинд 8 их эмчтэй, 30 нэгж орон тоотой , 150 ортойгоор анх ажиллуулж эхэлсэн нь АӨСТ-ийн үндэс суурь эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн иржээ.

1956

1966

1976

  • Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

    1977 онд СнЗ -ийн 278-р тогтоолоор Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв байгуулагдсан. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь Арьс өнгөний клинк, зөвлөх поликлинкээс тогтож, Арьс өнгөний клиник нь 310 ортой, 8 тасагтай, зөвлөх поликлинк нь 10-11 төрлийн нарийн мэргэжлийн кабинеттай ажиллаж байсан.Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь нийт 450 орчим орон тоотой ажиллаж байжээ.

1986

  • Арьсны өвчин судлалын төв

    Арьсны өвчин судлалын төв

    1994 онд СнЗ-ийн тогтоол дахин гарч манай клинкийн эмнэлэгт ажиллаж байсан Өнгөний тасгийг ХӨСҮТөвд төсөв, орон тооны хамт шилжүүлэн ДОХ, БЗХӨвчинтэй тэмцэх алба болгож Арьсны өвчнийг эмчлэх хэсгийг нь Арьсны Өвчин  Судлалын Төв Нэртэйгээр ЭМЯ-ны харъяанд оруулсан байна.

2006

  • Арьсны өвчин судлалын үндэсний төв

    Арьсны өвчин судлалын  үндэсний төв

    МУ-н засгийн газрын 2012 оны 07 сарын 04 ний өдрийн №231 тоот тогтоолоор Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон өргөжин ажиллаж байна.2013 онд Эрүүл мэндийн салбарт ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 хэрэгжүүлэгч байгууллагаар, 2013 онд Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн байна.

2016

..бусад

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зарын маягт1

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын

                                                                                                           2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн

                                                                                          53  дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт  

                

                     ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЫН МАЯГТ

  1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн поликлиникийн тасагт байрлах эмийн сангийн зориулалттай 25 м2 талбайтай 1 өрөөг түрээслүүлнэ.

 

  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

 

            2017 оны 03 дугаар  сарын  31 ны  өдрийн

              10 цагт 00 минут

 

 

Материал хүлээн авах хаяг

 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж 78,  Арьсны өвчин судлалын үндэсний  төвийн захиргаа   3 давхарт 306 тоот өрөө

 

Материал нээх хугацаа, хаяг байршил

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж 78,  Арьсны өвчин судлалын үндэсний  төвийн 1 дугаар давхарт хурлын зааланд

2017 оны 03 дугаар сарын 31 өдрийн  11 цаг 00 минутад   нээнэ.

 

Эд хөрөнгийг түрээслүүлэх үнийн доод хэмжээ

 

    1 м2 –нь 15000 төгрөг

(Арван таван мянган төгрөг)

 

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

 

  • MNS 5260:2015  стандартын шаардлагад нийцсэн байх,
  • Хүн амыг эм, эмнэлэгийн хэрэгслээр  жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бүхий эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх эм хангамжийн байгууллага байх,
  • Эмийн сангийн үйл ажиллагааг мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан эм зүйч гардан удирдаж, эрхлэгчийн үүргийг гүйцэтгэнэ,
  • Эмийн сангийн эрхлэгч 1,

Жор баригч 1,

Үйлчлэгч 1

  • Хүрэлцэхүйц хэмжээний тавиур шүүгээтэй байх,

 

Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл

 

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн поликлиникийн тасагт байрлах 25 м2 талбайг эмийн сангийн чиглэлээр түрээслэгч сонгон шалгаруулна.

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын

                                                                                                           2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн

                                                                                          53  дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт  

             

                   ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЫН МАЯГТ

  1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн поликлиникийн тасагт байрлах “Кофе-шоп”-ын  зориулалттай 20 м2 талбайтай 1 өрөөг түрээслүүлнэ.

 

  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

     

    Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

     

                2017 оны 03  дугаар  сарын 31-ны  өдрийн

         10 цаг 00 минут хүртэл хүлээн авна.

     

     

    Материал хүлээн авах хаяг

     Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж 78,  Арьсны өвчин судлалын үндэсний  төвийн захиргаа  3 давхарт 306 тоот өрөө

     

    Материал нээх хугацаа, хаяг байршил

    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж 78,  Арьсны өвчин судлалын үндэсний  төвийн 1 дугаар давхарт хурлын зааланд

    2017 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 13 цаг 00 минутанд   нээнэ.

     

    Эд хөрөнгийг түрээслүүлэх үнийн долд хэмжээ

     

        1 м2 –нь 15,000 төгрөг

    (Арван таван  мянган төгрөг)

     

    Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

    • Монгол улсын хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хүрээнд хүнсний аюулгүй байдал, барилга байгууламж, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй ажиллагаа, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангасан байна.
    • Хоолны газрын үйлчилгээ нь хэрэглэгчийн сонирхолд нийцсэн иж бүрдэл шинжтэй байна.
    • Эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан, эрүүл ахуйн шаардлага хангасан түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, тодорхой дэглэм, хугацааг баримтлан хадгална.
    • Хоолны газарт эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эрүүл хүн ажиллана.
    • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хоолны газрын ариун цэврийн нийтлэг дүрмийг мөрдөж, хоолны дээж авч бүртгэл хөтлөх.
    • Сар бүр гарсан ашиглалтын зардлаа /түрээсийн төлбөр/-өөс тусад нь төлөх

     

    Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл

    Арьсны өвчин судлалын үндэсний төвийн поликлиникийн тасагт байрлах 20 м2 талбайг кофе-шоп-оор  түрээслэгч сонгон шалгаруулна.

     

      Холбоо барих:

    • Хаяг:Монгол улс Улаанбаатар хот
      Сүхбаатар дүүрэг Цагдаагийн гудамж 11,
      Утас:976-11-70135035 
      Фах:976-11-350254
      Цахим хаяг:
      dermat@mongol.net
      Вэб хуудас:
      www.dermatologycenter.gov.mn

    © 2015, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв