site de rencontre
Нүүр хуудас
Ургалмын тоосноос урьдчилан сэргийлэхийн ач холбогдол PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2015 оны 4-р сарын 09, Пүрэв гариг, 16:49

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 4-р сарын 09, Пүрэв гариг, 16:56
 
Олон өнгөт үлд гэж юу вэ?




Олон өнгөт үлд буюу “panau” арьсны өнгөц мөөгөнцрийн халдвар юм. Tinea versicolor буюу Pityriasis versicolor гэж Анагаах ухаанд нэрлэдэг. Энэ нь ихэвчлэн насанд хүрэгчдэд мөр цээж хүзүү нүүрэн дээгүүр цагаан, ягаан эсвэл бор толбон тууралтууд гарч хайрсжин загатнана. Хэт их хөлрөх нь өвчин даамжрах нөхцөл болдог.


 



 
Кандидоз гэж юу вэ?




Цавь салтаа, суга арьсны нугалаастай чийглэг хэсгүүдэд ихэвчлэн хөрөнгө мөөгөнцрийн халдвар тохиолдоно. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн үтрээний мөөгөнцөрт өвчин үүсгэх нэг шалтгаан болдог. Мөн чихрийн шижинтэй хүмүүст нийтлэг тохиолдох ба загатнаа бүхий улаан болон цайвар толбууд гардаг.





 
Өнгөц мөөгөнцрийн халдвараас хэрхэн сэргийлэх вэ?




1. Мөөгөнцөр нь арьсны дулаан чийглэг газар өсч үрждэг тул арьсны нугалаас, цавь, суга, хурууны салааны завсрыг хуурай байлгах нь халдвар авахаас сэргийлдэг. Мөн хуурай цацлага хэрэглэж байх нь бас тустай.

2. Усан сан болон нийтийн ариун цэвэр, халуун усны газар нойтон шалан дээгүүр хөл нүцгэн явахгүй байх

3. Хувийн алчуур, сам, бие угаагчаа бусадтай хуваан хэрэглэхгүй байх

4. Нейлон оймс, битүү гутал удаан өмсөх нь таны хөлийг чийглэг болгодог бол даавуун оймс нь хөлс сайн шингээдэг, хэт их хөлөрдөг хөлтэй бол хуруугаа ил гаргасан шаахай ээлжилж өмсөж байх

5. Чийг татдаг гутал өмсөхөөс зайлсхийх.





 
« ЭхлэхӨмнөх12345ДараахиТөгсгөл »

Хуудас 5-с 1

Хэн онлайн байна

Манайд 7 зочид онлайн

Ажиллах цагийн хуваарь

Даваа 08:30 - 16:30
Мягмар 08:30 - 16:30
Лхагва 08:30 - 16:30
Пүрэв 08:30 - 16:30
Баасан 08:30 - 16:30
Бямба Амарна
Ням Амарна